Жолооч нар ачаа, таваар авах үедээ халдвар авсан байж болзошгүй

2020-04-22 13:17

 

 

ЭМЯ Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

ОХУ-аас Алтанбулаг боомтоор нийт 32 машин орж ирсэн. Үүнээс 21 машины жолооч нь ОХУ-ын иргэд учраас ачаагаа буулгаад шууд буцсан. Үлдсэн 11 жолоочийн хоёр нь үлдэж бусад нь буцсан. Үлдсэн хоёр хүн нь COVID-19 илэрсэн жолооч гэр бүл.

 

Хилээр гарсан 9 жолоочоос дөрөв нь эргэж ирсэн. Одоогоор Сэлэнгэ аймагт тусгаарлаад байна.

 

COVID-19 илэрсэн жолооч гэр бүлийн хавьтал 49 хүнийг тогтоож 24 иргэнээс шинжилгээ авч хариу нь сөрөг гарсан. Үлдсэн хүмүүсийн шинжилгээний хариу одоогоор гараагүй, бүгдийг байгаа газар нь тусгаарлаад байна.

 

Жолооч нар хилийн цаана хоорондоо уулзах, ачаа таваар авах үедээ халдвар авсан байж болзошгүй учраас 2-3 хоногийн давтамжтай шинжилгээ авч байна.

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.