БНСУ дахь Монголын Элчин сайдын яамнаас мэдэгдэл гаргажээ

2020-04-22 13:52

 

 

     Энэ сарын 30-ны өдөр БНСУ-аас иргэдээ татан авч ирэх тусгай үүргийн онгоц хөөрнө. Үүнтэй холбогдуулан БНСУ дахь Монголын Элчин сайдын яамнаас мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд 

 

 "Монгол Улсын Онцгой Комиссын шийдвэрийн дагуу 2020.04.30-нд /Пүрэв гараг/ тусгай үүргийн онгоцоор БНСУ-аас иргэдийг татан авах ажиллагаа хийгдэнэ. Улсын Онцгой Комиссын чиглэлийн дагуу тус ЭСЯ дор дурдсан шалтгаантай иргэдийн хувийн мэдээлэл, өргөдөл, нотлох баримт материалыг Улсын Онцгой Комиссын Шуурхай штабт хүргүүлсэн. Улсын Онцгой Комиссын Шуурхай Штаб иргэдийн материалыг хянан үзэж, эцэслэн шийдвэрлэж бүртгэл хийнэ. Үүнд:

 

1. 4 дүгээр сарын 8-ны нислэгт утсаар бүртгүүлсэн боловч нислэгт багтаагүй хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд,

 

2. Эх орондоо буцах хүсэлт гаргасан дараах хүндэтгэх шалтгаантай иргэд:

 

- Эрүүл мэндийн шалтгаантай (хүнд өвчний улмаас эмнэлгийн магадлагаагаар гадаад улсад эмчилгээнд явсан)

 

- Жирэмсэн /амаржих хугацаа тулсан эхчүүдийг тэргүүн ээлжинд хамруулна/

 

- Бага насны хүүхэд /0-14 хүртэлх настай/

 

- Өндөр настан /60-аас дээш настай/

 

- Хөгжлийн бэрхшээлтэй

 

- БНСУ-ын Хууль зүйн яамнаас мэдэгдсэн албадан буцаах иргэд.

 

- Нутаг буцах иргэд нислэгт суухын өмнө сүүлийн 48 цагийн дотор коронавируст халдварын шинжилгээнд хамрагдаж, хариу нь сөрөг гарсан шинжилгээний бичигтэй байх шаардлагатай.

 

- БНСУ руу тусгай үүргийн нислэгт транзит дамжин өнгөрөх зорчигч авах эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд Улсын Онцгой Комисс энэ асуудлыг хэлэлцэж, шийдвэрийг холбогдох улсад суугаа Монгол Улсын ЭСЯ, Консулын газраар дамжуулан иргэдэд мэдээлнэ. Хэрэв транзит зорчигч авах тохиолдолд БНСУ-аас нислэгт суух иргэдийн тоонд өөрчлөлт орно" гэжээ. 

 

ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ

КОНСУЛЫН ХЭЛТЭС

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.