О.Магнайд 100 сая бол зүгээр л хоолны мөнгө

2020-04-24 18:43

 

 

АН 2016-2020 онд улс төрийн рингэнд цөм цохиулсан. Сэхээнээс өндийхгүй байсаар дараагийн сонгуульд тун тамиргүй оролцох нь.  Тодруулбал, тамир нь тартагтаа тулсан АН-д залуус нь ирэх сонгуульд хүч сэлбэнэ гэж тооцоолсон уу, ахмадууд нь сонголт өөр тийш эргэхийг гадарласан уу гэлтэй үйл явц өрнөж байна.

 

Гэвч АН-ын мөнгөтэй залуус намаа золигт гаргачих шиг боллоо. АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай “Улаан бал” нэвтрүүлэгт оролцсон. Тэрбээр 20 наснаасаа хувьсгал хийхийг мөрөөдсөн ч эрх мэдэл нь хүрэхгүй болохоор УИХ-ын сонгуульд 100 сая төгрөг тушаагаад оролцох гэж буйгаа мэдэгдсэн. Хамгийн харамсалтай нь тэрбээр сэтгүүлчийн “100 сая төгрөгөө яаж олсон бэ?” гэсэн асуултад “Найз нараасаа хандив цуглуулсан” гэлээ. Гэтэл УИХ-ын сонгуулийн тухай хуульд нам эвсэл дөрөвдүгээр сарын 29-өөс, нэр дэвшигч тавдугаар сарын 26-аас хойш хандив авах эрх нь нээгдэнэ. Гэтэл АН-ын шинэхэн горилогчид найз нартайгаа хоол идэж суугаад л 100 сая төгрөгөө цуглуулчихсан гэж ярьж суух. Нарийн бичгийн дарга нь бүр “20-30 найзтайгаа уулзахад л цуглах мөнгө” гэж хэлсэн шүү. Тэд Сонгуулийн хуулиа зөрчиж хандив цуглуулаад зогсохгүй, тэр мөнгөөрөө аль хэдийнэ сурталчилгааны ажлаа эхлүүлчихсэн байна. Сонин, телевизийн төлбөртэй нэвтрүүлэг, нийтлэлийн буланд оролцож од болоод байгаа шүү дээ. Реформ, эдийн засаг, олон улсын технологи яриад сүрхий байна. Мөнгө хүүлэгч гэх Д.Сүндийгээс эхлээд хөгжил гэхээсээ хоёр эхнэртэй хууль санаачлах бодол бүхий сүйд хийж мэдэх залуус АН-д их байна. Ямар сайндаа л нарийн бичгийн дарга нь эрх мэдэлтэй болж реформ хийнэ гэж байхав дээ. Бидний хар өдөр гэж нэрлэдэг долдугаар сарын 1-нд энэ хүн олон нийтийг бусармаг үйлдэлд турхирч, овоог нь босгосон.  Түүний босгосон овоон дээр шаазгай болж шагширсан олон ч айлын хүүхдийг “аав”-ын хаалга татуулсан нэгэн.

 

Ер нь АН-ын шинэхэн горилогч дотор хөгжлийн бодлого, хууль ярих хүн харагдахгүй байгаа. Болж бүтэхгүй нь жин дарах үйлдэлтэй, хар данстай залуус АН-аас нэр дэвших нь намдаа тамир сэлбэх нь юу л бол. Дээрээс нь намын дарга нь “галзуурсан, гаж донтой” гэж оношлоод Шар хадны эмнэлэгт хэвтэхийг зөвлөж байсан О.Баасанхүүд намын батлах гардуулсан нь ёстой галзуу үйлдэл байлаа. Бодвол хүч нэмэх бас нэгэн залуу нь болов уу. АН-ын өвчин илаарших бус улам бүр сэдэрч байх шиг ээ.

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.