1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн НӨАТ-ын буцаан авдаг дансаар олгоно

2020-04-27 14:17

 

 

Эрдэнэс Тавантолгой ХК-иас цаг үеийн асуудлаар өнөөдөр /2020.04.27/ мэдээлэл хийлээ.  Мэдээллийн эхэнд 2020 оны тавдугаар сарын 1-ээс ногдол ашиг тараах ажиллагаа эхэлнэ гэдгийг дуулгасан юм.

 

Эрдэнэс Тавантолгой ХК-ийн нийт хувьцааны 18.5 хувийг эзэмшиж буй  2 сая 511 мянга 818 иргэнд 199 тэрбум 736 сая 1094 төгрөгийн ногдол ашиг тараана.

 

 

Иргэдийн ногдол ашиг нь брокер диллерийн компаниар дамжин, иргэдийн бүртгүүлсэн дансанд орно.

 

Өнөөдрийн байдлаар 2 сая 36 мянган иргэн хувьцааны дансаа нээлгэсэн бөгөөд үүнээс ердөө 300 мянган иргэн нь банкны дансаа хувьцааны данстайгаа холбожээ. Иймээс банкны дансаа холбоогүй иргэдэд ногдол ашгийг нь НӨАТ-ын буцаан олголтоо авдаг дансаар нь шилжүүлэхээр ярилцаж тохирсон гэж тус компанийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр хэлэв. 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.