Д.Сүндий 800 сая төгрөг С.Эрдэнэд өгч дэвших эрхээ авсан уу

2020-04-27 15:35

 

Д.Сүндий хэмээх шавилхан залуу сүүлийн жилүүдэд Чингэлтэй дүүргийн гэр хорооллоор өөрийн зурагтай малгай, эд зүйлийг тараах болсон. Голдуу нас барсан алдар цуутай хүмүүсийн үйл хэргийг мөнхлөх зорилготой “сан” байгуулан ажиллах нь манайд нийтлэг байдаг жишиг. Гэтэл энэ залуу амьд сэрүүн хэрнээ өөрийн нэрээр сан байгуулан яваа нь олонд танигдах зорилго. Улс төрд барилдах сонирхол ихтэй ч учраа сайн олохгүй байгаа мөнгөтэй залуу сүүлийн үед сүрхий улстөржих болсон нь сонгууль ойртсоных.

 

Түүний талаар хайлт хийвэл эхнэрээ хэвтэрт ортол нь зодож нүдсэн гэдэг мэдээлэл явж байна. Бүр хавиргыг нь хугалаад, цагдаа шүүхдээ тулсан нь үнэн болохыг Хан-Уул дүүргийн прокурор үгүйсгээгүй. Авсан эхнэрээ хайрлаагүй араатан шиг хүн, ард олныг хайрлах нь юу л бол. Мөнгө үзсэн хүн чанаргүй, сэтгэлгүй шинэ цагийн хурган баячууд улс төрд орох гэж зүтгэх болжээ.

 

Мэдээж хэрэг “Нэт Капитал” гэдэг ББСБ буюу мөнгө хүүлдэг, баялаг бүтээдэггүй газрын эзэн. Тус байгууллагыг шалгавал “No” ихтэй л дуулдана. Тиймээс санхүүгээ хамгаалах, улам өсгөх гэж л улс төрд ордог шүү дээ. “Сүндий ч мөнгөөр бороо оруулж байна аа, Эрдэнэ даргыг Африкт арслан буудуулсан, бүр болоогүй 800 сая төгрөг өгч тойрог авсан гэдэг баримт байгаа гэсэн шүү” хэмээн АН-ын залуус дотоод сүлжээ буюу Viber- аар ярилцаж байгаа нь ил болжээ. Бүр Чингэлтэй дүүрэгт АН-аас 2016 онд нэр дэвшиж байсан Эрдэнэбулган бичсэн байна. АН-ын хувьд 100 сая төгрөгийн дэнчин авч байгаа ч зарим нь тус мөнгийг хэд дахин давуулан өгч буй болтой.  

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.