Архангай аймгийн АН-ынхан сонгуульд оролцохгүйгээ илэрхийллээ

2020-04-30 16:47

 

Архангай аймгийн таван сумын төлөөлөл нэгдэн, намынхаа удирдлагуудад шаардлага хүргүүллээ. Учир нь  тус аймгийн АН-ын дарга М.Батжаргалыг намаас хөөх шийдвэрийг С.Эрдэнэ гаргаад байгаа юм байна.  Түүний асуудлыг авч хэлэлцэх Үндсэн дүрмийн хорооны хуралдаан өчигдөр болсон ч шийдвэр нь алт эрт гарчихаад байгаа ажээ. Тиймээс тус аймгийн АН-ынхан эсэргүүцэлтэй хандаж байгаа бөгөөд М.Батжаргалыг  намаас албан ёсоор хөөвөл ээлжит сонгуульд  оролцохгүй буюу хамтарч ажиллахгүй гэдгээ мэдэгдлээ.

 

Тэдний хувьд аймгийн намын хорооны дарга М.Батжаргал нь намын дүрэм зөрчсөн үйлдэл гаргаагүй гэдгийг онцлоод  аймгийн АН-ын дэд дарга Эрдэмхишиг “АН-ыг шүүмжилж, дуугарч гарч ирсэн залуучуудыг толгой дараалан намаас хөөж, ял тулгаж байна. Үндсэн дүрмийн хороо анхан болон дунд шатныхаа эв нэгдлийг хангах ёстой байтал хагарал талцлыг үүсгэж байна. Үүнд Архангай аймгийн АН-ынхан харамсаж байгаа юм.  Хоёр хүн ахуйн чанартай гомдол гаргаад, түүнийг нь намын удирдлагууд авч хэлэлцээд урьдчилан шийдвэр гаргачихаад байгааг бид  захиалгатай гэж харж байгаа. Бид ямар ч байсан шаардлагаа хүргүүллээ.

 

Хэрвээ намын удирдлагууд хүлээж авахгүй бол бид цаашдаа тэмцэх болно” гэлээ.  М.Батжаргалыг ийнхүү хөөхөөр болсон нь   Архангай аймагт нэр дэвшин өрсөлдөх гэж байгаа хоёр хүний гомдолтой холбоотой аж. Тодруулбал,  “Нэр дэвшигчдийн байршуулсан мөнгөнөөс зөвшөөрөлгүйгээр  сумдад принтер, нөөтбүүк авч өгсөн, ҮБХ-ны гишүүн Мөнхсайхан гэх залууг УИХ-д нэр дэвшүүлж өгөх саналыг намын гишүүдээс гаргасныг М.Батжаргал санаачилсан” гэх үндэслэлээр  АН-ын удирдлагуудад гомдол гаргасан аж.  Хэдийгээр түүний зөв, бурууг шүүх Үндсэн дүрмийн хорооны хуралдаан өчигдөр болсон ч шийдвэр нь аль эрт гарсан гэдгийг тэрбээр мэдэгдсэн юм. Өөрөөр хэлбэл, түүний хувьд АН-аас хөөгдөх дараагийн хүн болжээ. Тэр бүү хэл, түүний тэргүүлдэг аймгийн намын  хорооны даргыг орлон гүйцэтгэгчийн нэрийг хүртэл тодруулчихаад байгаа аж. АН-ын удирдлагууд ийнхүү асуудалд ул суурьгүй хандаж, захиалгатай мэт ажиллагаа явуулж байгаад Архангай аймгийн зарим сумын төлөөлөл шүүмжлэлтэй хандаж байгаа аж.

 

 

 

 

 

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.