ЖДҮ-чин гишүүдээсээ ангижирч чадаагүй АН-ыг багаар нь дэмжихгүй байвал ямар вэ?

2020-05-21 12:09

 

Улстөрийн эрх мэдэл, төрийн алба нь бусдын сайн сайхны төлөөх үйлс юм.

 

 

Харин улстөрийн эрх мэдлийг зарим нэг нь өөрийн хувийн ашиг хонжооны хэрэгсэл болгохыг авлига, албан тушаалын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчил, ёс зүйн шалгуураар шүүдэг.

 

Монголчууд улстөрчдийг, эрх мэдэлтнүүдийг авлига, албан тушаалын үүр болсон гэж боддог ч үүнд барьцтай, нотолгоотой баримтууд ЖДҮ-гийн хэрэг шиг бөөнөөрөө ил болсон түүх үгүй гэдгийг дахин сануулах нь илүүц биз ээ.

 

Тиймээс ч нийтэд ил тодорхой болсон энэ хэрэгт хуулийн хариуцлага оноодоггүй юм гэхэд ядаж улстөрийн намууд нь эдгээр хүнд ёс зүйн шүүлтийг энэ удаад тавьж чадахгүй л бол өнөөдрийг хүртэл бид хүсч ирсэн авлигын хэргийг бууруулах, ёс зүйн шалгуурууддаа ахиц гаргах зэрэг асуудлууддаа дахин ухралтыг хийх болно.

Энэ бол зарчмын асуудал. 

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн мөнгө бол төсвийн мөнгө. Энэ төсвийн мөнгийг иргэд өөрсдийн татвараараа бүрдүүлдэг. Тэгвэл энэ иргэдийн төлсөн татвар буюу төсвийг хуваарилдаг эрхэм түшээд бусдын сайн сайхны төлөө зарцуулах ёстой мөнгөө өөрсдийн болон өөрсдийн хамаарал бүхий этгээдүүдийн орлогыг нэмэгдүүлэхэд зориулсан нь ЗАРЧМЫН ХУВЬД БУРУУ. 

Ийм зарчмын асуудалд бид нийгмээрээ нэг талд гарч байж түүнийгээ бодит амьдрал дээр биежүүлж, хэрэгжүүлж байж НЭГ АЛХАМ урагшилна.

Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийг шинэчлэн батлах үеэр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нийт аж, ахуйн нэгжийн 86 хувь нь жижиг, дунд болох тухай хуулийн төслийн танилцуулгад дурдсан байв. 

Өөрөөр хэлбэл, төрийн болон сонгуульт албан тушаалтнуудын хувьд бизнес эрхлэгчдийн 86 хувийнх нь боломжийг хулгайлсан гэсэн үг юм. “Жижиг, дунд үйлдвэрлэл нь улс орнуудын эдийн засагт тэр дундаа хөгжиж буй орнуудын хөгжилд онцгой үүргийг гүйцэтгэдэг. Дэлхийн банкны судалгааны үр дүнд ЖДҮ нь хөгжиж буй улсуудын ажил эрхлэлтийн 40%, дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ний 60 хүртэлх хувийг дангаар бүрдүүлдэг байна. Иймд ЖДҮ-ийн салбарыг эрчимтэй дэмжиж, бодлогоор хөгжүүлэх нь ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулахын зэрэгцээ хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг бүрдүүлэх гол тулгуур нь болж өгнө гэж Монголбанкны судалгаанд дурдсан нь ЖДҮ-ийг дэмжих нь тухайн улс орны ядуурлыг бууруулах, дундаж давхаргыг нэмэгдүүлэх гол хэрэгсэл болохыг харуулж байна. 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.