“Coca-Cola” болон “Carlsberg” компаниуд ердөө ганцхан жилийн дотор задардаг ургамлын гаралтай шинэ савлагаагаа танилцууллаа

2020-05-22 19:29

 

Хуванцар сав өөрөө дэлхийн зүрхний өвчин болоод удаж байгаа төдийгүй дэлхийн дулаарлын гол шалтгаануудын нэг юм. Жилд 300 сая тонн хуванцар үйлдвэрлэдэг дэлхий ертөнц арга мухардаад байгаа энэ үед Голландын “Avantium” компани цагаа олсон нэгэн шийдлийг танилцууллаа. Энэ бол “Coca-Cola”, “Carlsberg”, “Danone” зэрэг томоохон компаниудын дэмжлэгтэйгээр хүнсний хангамжийн сүлжээнд ашигладаг хуванцрыг сольж ургамлын гаралтай, байгальд хурдан задардаг хуванцар боловсруулахаар болсон явдал юм.

 

Голландын “Avantium” компани бүрэн ургамлын гаралтай хуванцар гаргаж авснаараа ашигт малтмал, байгалийн хийн түлшний зах зээлийн хамаарлыг бууруулахыг зорьж байгаа аж. Тэдний боловсруулсан хуванцар маягийн шинэ материал нь эрдэнэ шиш, улаан буудай, манжингийн сахар зэргээс бүрддэг байна.

 

Энэ талаар “Avantium”-ийн гүйцэтгэх захирал Том Ван Акэн “The Guardian”-д өгсөн ярилцлагадаа “Энэ хуванцар бол тэр чигтээ тогтвортой байдлын баталгаа л гэсэн үг. Учир нь үүнийг хийхэд  ямар ч шатахуун хэрэглэдэггүй бөгөөд дахин боловсруулдаг. Тиймээс ердийн хуванцартай харьцуулах ч юм биш. Маш хурдан байгальд шингэн” хэмээжээ.

 

1950 онд дэлхий 2.5 тэрбум хүн амтай байх үедээ 1.5 сая тонн хуванцар үйлдвэрлэж байжээ. Харин 2016 онд дэлхий долоон тэрбум гаруй хүн амтай болж 320 сая тонн хуванцар үйлдвэрлэж эхэлсэн байна. 2034 он гэхэд энэ үзүүлэлт хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байгаа тул хуванцар үйлдвэрлэлийг бууруулахад чиглэсэн аливаа хүчин чармайлт нэн чухалд тооцогдож байна.

 

Ургамлын гаралтай элсэн чихрээр хийсэн энэ материал нь нэг жилийн дотор бүрэн задарч байгальд шингэнэ

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.