Сурвалжлага: Т.Доржханд: Сонгууль бүрээр амалдаг мөнгөө яг одоо иргэддээ өг!

2020-05-22 20:42

 

Өнөөдрийн ярилцлагын буланд Хүн намын удирдах зөвлөлийн дарга , эдийн засагч Т.Доржханд уригдлаа . -Та бол ОУВС , Япон улсын сангийн яам , Монгол улсын сангийн яаманд ажиллаж байсан хүн . СОVІD - 19 вирусийн дэгдэлтээс болж дэлхий дахинд эдийн засгийн хүндрэл үүсээд байна . Эдийн засгийн энэ таагүй нөхцөл байдал ямар хугацаанд үргэлжилнэ гэж харж байна ?

 

-Коронавируст цар тахлын улмаас дэлхийн эдийн засгийн хямрал нүүрлэсэн нь тодорхой боллоо . Өнөөдрийн байдлаар дэлхий даяар 3 сая хүн халдвар авч , 200 мянга гаруй хүний амь нас эрсдээд байна . Нийгмийн эрүүл мэндийг хамгаалахад ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгө шаардагдаж байгаагаас гадна үйлдвэрлэл , худалдаа , хөрөнгө оруулалт үндсэндээ тэг зогсолт хийж байна . 2020 онд дэлхийн эдийн засаг бүхэлдээ 3 хувиар агшина гэсэн тооцоо гарсан байна . ОУВС - ийн үзэж байгаагаар 1930 оны их хямралаас хойшхи хамгийн том хямрал болохоор байна . Гол нь энэ цар тахал орчин үеийн худалдаа , эдийн засгийн харилцаанд нөлөөлөх хэмжээний цочрол авчирч байна . Хувь хүний хэрэглээний хандлага , хөрөнгө оруулагчдын эрсдлийн мэдрэмж , улс орны хувьд төсвийн зарцуулалтын эрэмбэ дараалал гэх мэт олон асуудлыг дор бүрнээ эргэн харж байна .

 

Ирэх 2-3 жилийн хугацаанд дэлхийн улс орнуудын эдийн засгийн бүтэц , хэмнэл , хөрөнгийн урсгалд мэдэгдэхүйц өөрчлөлт орох болов уу . -Бусад улс орнуудаас хямралын үед эдийн засгаа оновчтой хамгаалах бодлого гаргасан ямар улс байна ?

 

Дэлхийн улс орнуудын хувьд аж ахуйн нэгжүүдийг дампуурахаас сэргийлж зээл , баталгаа , татварын хөнгөлөлт үзүүлэх , ажлын байрыг хадгалах , ажилгүйдлийн тэтгэмж олгох , иргэдийн амьжиргааны баталгааг хангах зэрэг төсвийн болон мөнгөний бодлогын арга хэмжээнүүдийг өөрсдийн нөөц бололцооны хүрээнд авч хэрэгжүүлж байгаа . Цар тахлын эдийн засгийн нөлөөлөл үргэлжилж , улс орнуудын хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүнг дүгнэхэд эрт байна . Гэсэн хэдий ч энд нэг зүйл маш тодорхой болж байгаа нь эдийн засгийн дархлаа сайтай улс энэ хямралыг илүү хурдан бөгөөд хохирол багатайгаар даван туулах нь тодорхой байна . Нөгөөтэйгүүр , экспортын орлогоос өндөр хамааралтай , дотоодын хуримтлал бага , эрүүл мэнд , нийгмийн хамгааллын тогтолцоо эмзэг улс орнуудад хямрал хүндээр тусч , хямралыг даван туулахад их хэмжээний хүч , хөрөнгө шаардагдана . Дэлхийн улсууд иргэдээ хамгаалах бодлого , ялангуяа орлого багатай иргэддээ мөнгө тараах арга хэмжээг авч байна . Өнөө сонгууль болгоноор амладаг мөнгө төрөөх арга хэрэгсэл нь яг өнөөдөр бидэнд хэрэг болоод байгаа

 

Эдгээр арга хэмжээнүүд оновчтой байж чадах уу ?

 

-Үнэнийг хэлэхэд Засгийн газраас авч хэрэгжүүлэх гэж байгаа арга хэмжээнүүд хангалтгүй бөгөөд ойлгомжгүй байна . Цар тахлын үед авч хэрэгжүүлэх багц арга хэмжээний тухай УИХ - ын тогтоол 4 дүгээр сарын 9 - ний өдөр батлагдсан . Үр дүн маш муу . Энэ тогтоолд туссан арга хэмжээнүүд нь дампуурал , ажилгүйдэлтэй нүүр тулсан аж ахуйн нэгж болон иргэдэд дэмжлэг болж чадахгүй байна . Мөн хувиараа хөдөлмөр эрхлэгч , албан бус хөдөлмөр эрхлэгч иргэдэд чиглэсэн арга хэмжээ огт тусаагүй . Орлогын баталгаат эх үүсвэргүй , хуримтлалгүй , бага орлоготой иргэд эдийн засгийн хямралд хамгийн хүндээр нэрвэгддэг . Иймд иргэдийнхээ амьжиргааны баталгааг хангасан нийгмийн хамгааллын цогц , хүртээмжтэй бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байгаа талаар бид удаа дараа хэлж , шаардаж байгаа . Сонгуулийн төсвийг тодотгоод иргэддээ мөнгө өг ! Цементэд биш Монгол хүндээ хөрөнгө оруулалт хий ! Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх , тэмцэх тухай хуулийг 4 дүгээр сарын 29 - ний өдөр УИХ яаралтай хэлэлцэж баталсан . Мөн Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар өргөн барьсан байна . Эдгээр хуулиудаар цар тахлын үед иргэд , аж ахуйн нэгжүүдийг дэмжиж , хамгаалах биш , эсрэгээрээ УИХ - ын бүрэн эрхийг хязгаарласан , хэвлэл мэдээллийн болон иргэдийн үг хэлэх эрхэд шууд заналхийлсэн , төсвийн зарцуулалтын ил тод , хяналттай байх зарчмыг үгүй хийсэн маш ноцтой асуудлуудыг хуульчлан баталж байна . Манай улс цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайн авсан тул дотооддоо халдвар тархалт байхгүй байгаа . УИХ - ын болон төрийн байгууллагуудын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна . Энэ үед төсвийн тодогтолыг УИХ - аараа батлуулаад , шаардлагатай шийдвэрүүдийг гаргуулаад явах бүрэн боломжтой байхад цар тахлыг далимдуулж УИХ - ын эрх мэдлийг булааж , хүний эрхэд халдаж байгаад иргэний хувьд санаа зовж байна .

 

-Та анх Монголд ЖДҮДС - г нутагшуулсан . Таны бодож төлөвлөснөөр сангийн үйл ажиллагаа явагдаж чадаж байна уу ?

 

-Япон улсын өндөр настай эксперттэй хамтарч , тэндхийн сангийн яамны нөхдөөсөө туслалцаа аван жижиг , дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд бага хүүтэй зээл олгох төслийг гардан эхлүүлж , 2006 оноос амжилттай хэрэгжүүлсэн . Төслийн хүрээнд нийт 70 сая ам.долларын санхүүжилтээр жижиг , дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд урт хугацаатай бага хүүтэй зээл олгож , олон мянган ажлын байрыг бий болгосон . Эдгээр зээлийн төлөлт маш сайн байсан тул эргэн төлөлтийн хөрөнгөөр дараа дараагийн зээлүүдийг санхүүжүүлж байсан . Энэ зээл нь санхүүгийн салбарт бага хүүтэй , урт хугацаатай олгосон анхны жишиг зээл бөгөөд төр болон хувийн хэвшил хамтарч ажилласан загвар . Өөрөөр хэлбэл банк эрсдэлээ үүрч , засаг эх үүсвэрийг нь гаргадаг тул авилгал , хээл хахууль үүсэх боломжгүй хувилбар . Харин манай дарга нар банкуудаар төслийн үнэлгээ хийлгэхгүйгээр өөрсдөө , бүр нэг яамны сайд нь шийддэг болсноор ЖДҮ сангийн хулгай үүссэн гэж ойлгодог . Уг нь тэр зөв системийг цааш хөгжүүлж , төр нь нар шингэх байдлаар огт оролцоогүй болох загвар байсан юм .

 

-Үүнийг хэрхэн зөв замруу чиглүүлэх вэ ?

 

-Ямартаа ч эхэлсэн ажлаа бид амжилттай дуусгах болно . Жижиг , дунд үйлдвэрлэл нь ажлын байрыг бий болгож , ядуурлыг бууруулдаг . Мөн орлогын тэгш хуваарилалтыг хангах , бизнес эрхлэх буюу шинийг сэдэх , баялаг бүтээх сэтгэлгээг дэмждэг нийгмийн ач холбогдолтой салбар . Ялангуяа төмс , хүнсний ногоо , хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах , аялал жуулчлал , инноваци , мэдээллийн технологийн хөгжлийг дэмжих , байгаль орчны ногоон төслүүдийг санхүүжүүлэх шаардлагатай . Технологи хөгжсөнөөр зээл олгох зардлыг нэг хувьд хүргэх , хурдан шуурхайгаар ямар нэг хүнтэй харьцахгүйгээр ЖДҮ эрхлэгчид авах боломж бүрдсэн байгаа

 

 -Манай улсын хувьд эрх мэдэлтнүүд нь ЖДҮ - гээсээ зээл авсан нь нотлогдоод байхад хариуцлага гэж зүйл байхгүй байна . Хэрэв Японд ч юм уу бусад улсад яг энэ нөхцөл байдал үүссэн бол ямар хариуцлага хүлээх бол ?

 

-Япон хүн өндөр ёс зүйтэй , Монгол хүн тийм биш гэдэг асуудал бол мэдээж биш . УИХ - ын гишүүд албан тушаалаа ашиглан эрх ашгийг нь төлөөлнө гэж сонгогдсон иргэдийнхээ боломжийг хулгайлж ЖДҮХС - аас зээл авсанд нийгэм тэр чигээрээ бухимдаж , жигшиж байгаа . Хуулийн хариуцлагаас гадна ёс зүйн хариуцлага хүлээлгэх ёстой . Ёс зүйн хариуцлагыг ЖДҮ зээл авсан УИХ - ын гишүүдээс гадна тэднийг гаргаж ирсэн , ийм үйлдэл хийхийг зөвшөөрсөн улс төрийн нам , бизнесийн бүлгүүд бүгд хүлээх ёстой . ЖДҮХС - ийн хэрэг бол эрх барьж буй нам , УИХ тэр чигтээ үгсэн хуйвалдаж , зохион байгуулалттайгаар төрийн мөнгө , иргэдийн боломж , залуусын ирээдүйдээ , төр засагтаа итгэх итгэлийг нь хулгайлсан үнэхээр ёс зүйгүй явдал юм . Харамсалтай нь концесс , тендер , лиценз , газрын наймаа гэх мэт олон хулгай , 30 жил үргэлжилж ирлээ . Зогсоох арга нь сонгуулиар ардаа олон барьцаагүй , хатуу гишүүнчлэлгүй нам , улстөрийн хүчин , зөв хүнээр төрийн ачааг үүрүүлэх хэрэгтэй .

 

-Ёс зүй гэж юу юм бэ ? Төр удирдах , бодлого гаргахад ёс зүй хэрхэн нөлөөлдөг вэ ?

 

-Ёс зүй гэдэг бол шударга , энэрэнгүй байхыг хэлнэ гэж боддог . Бид бүгд нэг улс , нэг нийгэмд амьдарч байгаа . Нэг хүн ганцаараа бүх баялгийг , бүх боломжийг хүртэж болохгүй гэдэг үнэн бол бусдын эрх ашгийг бодож өөрийн хүслээ хазаарлахад энэрэнгүй сэтгэл заавал хэрэгтэй . Төр засгийн үйл хэргийг явуулах суурь зарчим бол ёс зүй , шударга ёс юм . Ёс зүйн өндөр ухамсаргүй хүнд төрд орон зай байхгүй .

 

-Хариуцлага нэхэх , хариуцлага хүлээх тал дээр манай улс ямар төвшинд явж байна . Зөв шийдэл нь юу юм бэ ?

 

-Нийгмийн буюу ёс зүйн хариуцлагын тухай асууж байх шиг байна . Бусад улсад гарсан жишээг бид заримдаа ярьдаг , гадны нэг сайд албаны унаагаа хувьдаа ашигласан нь илрээд , уучлал гуйгаад огцорчээ , том компаний эзний хүүхэд биеэ зүй бус авч явсанд гэр бүлээрээ уучлал гуйжээ гэх мэт . Яагаад тэгдэг вэ гэхээр , нийгэм , хэвлэл мэдээллийн хэрэгсэл , сонгогчид , хэрэглэгчид тэдэнд хариуцлага тооцдог . Тэр намд нь санал өгөхгүй сонгуульд ялагдуулна , тэр компаний бүтээгдэхүүнийг худалдаж авахгүй хувьцааны үнийг унагана . Мэдээж нэг хүнээс болоод намаараа , компаниараа хохирохгүйн тулд алдаа гаргасан нөхрөө хамт олноороо шийтгэнэ . Улс төрчид бол тодорхой үүрэг хүлээгээд , ажил хийж байгаа хүмүүс . Ажлаа муу хийгээд , хулгай хийгээд байвал халагдах ёстой . Гэтэл манайд улс төрчид халагддаггүй . Сонгогч л хариуцлага тооцож , өөрчлөлтийг авчирна .

 

- ЖДҮ - гээс зээл авсан гишүүдийг УИХ - д нэр дэвшүүлэхгүй байгаа нь та нарын ажлын үр дүн мөн үү ?

 

-УИХ - ын гишүүн , төрийн өндөр албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглаж ЖДҮ - ийн хулгай хийсэнд зөвхөн Хөдөлмөрийн үндэсний нам гэлтгүй , бүх нийтээрээ бухимдаж , жигшсэн . Тэр хүмүүс нэр дэвших эсэхийг одоогоор баталгаатай мэдэхгүй байна . Сонгогчид харин тэднийг мартахгүй , уучлахгүй , хатуу хариуцлага тооцно гэдэгт итгэлтэй байна . 30 жилийн хулгайг үргэлжлүүлэх үү , өөрчлөх үү гэдэг сонголтын өмнө бид улс , үндэстнээрээ иржээ . Монголчууд түүхийн олон давааны ард гарч чадсан . Одоо ч бид энэ их авилга , хулгайн ард гарч чадна .

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.