ЭМЯ: Хоёр оюутан эдгэрч, эмнэлгээс гарлаа

2020-05-23 12:02

 

ЭМЯ Covid-19 вирусийн цар тахалтай холбоотой цаг үеийн мэдээллээ хийж байна.

 

ЭМЯ-ны хэлтсийн дарга: Д.Нарангэрэл: Манай улсад зөөвөрлөгдөж, лабораториор батлагдсан 141 тохиолдлоос 30 хүн эмчлэгдэж, эмнэлгээс гарсан байна. Өчигдрийн байдлаар гурван хүн ажиглалтад орж, 263 хүн ажиглалтын байрнаас гарч, гэрийн хяналтад байна. Өнөөдрийн байдлаар 1394 хүн ажиглалтад байгаас 284 хүн архаг хууч өвчтэй хүн байна. 24 цагийн ажиллагаатай 119 дугаарт 119 иргэн хандаж, урьдчилан  сэргийлэх талаар зөвлөгөө авлаа.

 

Иргэдийн хувьд маскаа сайн зүүж, гараа сайтар савандаж угааж, хүн хоорондын зайг сайн барихыг зөвлөж байна.

 

ХӨСҮТ-ийн захирал: Д.Нямхүү: Тавдугаар сарын 22-ны байдлаар ХӨСҮТ-ийн 2 лаборатори, Дархан-Уул аймгийн вируслогийн лабораторид 188 хүн шинжилгээ хийснээс коронавирус илрээгүй. 113 энхийг сахиулагчид шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Өнөөдөр хоёр оюутан эдгэрч гарч, дараагийн хяналтын шатад шилжлээ. ХӨСҮТ -д одоогоор 111 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь хүнд 25 хүн байна.

 

 

Эдгэрсэн хоёр оюутны нэг нь 37 хоносон бол нөгөө нь 39 хоноод эдгэрчээ.

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.