СЕХ яагаад Н.Номтойбаярын баримт бичгийг нягтлах шаардлагатай гэж үзэв?

2020-05-23 15:19

 

Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн дагуу нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороо хүлээн авч дуусаад байна. Ийнхүү СЕХ баримт бичгийг нягталсны үндсэн дээр нэр дэвшигчээр бүртгэх, эсэхийг шийдэх юм. 

 

Нэр дэвшигчдэд тавигдах шаардлагын нэг болох мөрийн хөтөлбөрөө аудитын байгууллагад хүргүүлэх заалтын дагуу 208 бие даан нэр дэвшигч Үндэсний аудитын газарт  мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн. Гэвч энэ тоо хасагдсаар өчигдрийн байдлаар 137 бие даан нэр дэвшигчийг бүртгэснээ СЕХ-ноос мэдэгдсэн билээ. Эдгээрээс шаардлага хангаагүй гэх үндэслэлээр 2-3 хүнийг хасаж буй бололтой. 

 

Тухайлбал, Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшихээ илэрхийлээд байсан Н.Номтойбаярын баримт бичгийг нягтлах шаардлагатай хэмээн авч үлдээд байгаа аж. Дээр дурдсан 2-3 хүнээс бусдынх нь 2020 оны Улсын Их Хурлын сонгуульд бие даан нэр дэвших эрх нь нээгдсэн гэж хэлж болно. 

 

"Баримт бичиг нь шаардлага хангаагүй" гэх цөөн хэдэн хүний тоонд Н.Номтойбаярыг оруулсан бололтой. Чухам ямар шалтгаанаар түүнд нэр дэвших эрхи "өгөхгүй" байгаа нь тодорхойгүй ч"нягтлах" шаардлагатай гэсэн тайлбар хэлж материалыг авч үлдсэн болохыг эх сурвалж хэлэв.

 

Ямартай ч сонгуульд өрсөлдөхөө мэдэгдсэн цагаас эхлэн элдэв дайралт, гүтгэлэгт өртөх болсон Н.Номтойбаярыг нэр дэвшүүлэхгүй байх улс төрийн захиалга хэрэгжиж эхлэв үү гэж хардахаар байна. 

 

Нэр дэвшигчийн баримт бичиг бүрдүүлэхдээ ямар нэгэн зөрчил гаргаагүй, хуульд заасны дагуу СЕХ-нд хүргүүлсэн атал тодорхойгүй шалтгаанаар Н.Номтойбаярыг сонгуульд өрсөлдүүлэхгүй байх үүрэг даалгавар хэн нэгэн өгч, түүнийг нь хэрэгжүүлж байна уу, үгүй юу гэдгийг харах үлдээд байна.  

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.
Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.