Мэдээллийн сайтуудад нэр дэвшигчдийн сурталчилгааг хийх нээлттэй

2020-05-23 15:27

 

Өчигдрөөс эхлэн хэвлэл мэдээллийн байгууллагууд УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгааг өөрсдийн хамаарал бүхий мэдээллийн сайтуудаараа дамжуулахын тулд заавал СЕХ-оос зөвшөөрөл авч бүртгүүлсний эцэст олонд түгээнэ гэх мэдээлэл гарч эхэлсэн. Мөн түүнчлэн нэр дэвшигчид ч сошиалиар өөрийгөө сурталчилна хэмээн олон нийтийн цахим хуудсаар мэдээлж байв.
 
 
Тэгвэл Сонгуулийн тухай хуулиар нэр дэвшигчид сурталчилгаандаа сошиал орчныг ашиглах нь тодорхой хэмжээнд ХЯЗГААРЛАЛТТАЙ гэдгийг албаныхан анхааруулж байна.
 
Тодруулбал, Харилцаа холбооны зохицуулах хороо Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 46, 47-р зүйлийн дагуу радио, телевиз болон цахим орчинд сонгуулийн хуулийн хугацаанд хяналт тавих, арга хэмжээ авах тодорхой үүргийг хүлээжээ.
 
"Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2020 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр бүртгэгдсэн. Эдгээр зохицуулалтын өмнөх сонгуулийн хуулиас ялгаатай тал нь цахим орчинд сонгуулийн сурталчилгааг хэрхэн хийх зохицуулалтыг илүү нарийвчилж, холбогдох эрх бүхий төрийн байгууллагууд хурдан шуурхай ажиллах уялдаа холбоог хангаж өгсөн" гэж Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг хэлж байна.
 
Холбогдох газруудад бүртгүүлээгүй цахим хуудас ашиглахыг Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 47.4-т хориглосон байгаа юм.
 
Тус хуулийн 48 дугаар зүйл. Хууль бус сурталчилгааг хориглох гэсэн хэсэг бий. Тэгвэл 48.5.1-т Энэ хуульд зааснаас өөр арга, хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа хийхийг хориглоно гэжээ.
 
Тэгэхээр холбогдох байгууллагуудад бүртгүүлээгүй сошиал дахь цахим хуудсаар сурталчилгаа хийх нь хууль зөрчсөн хэрэг юм.
 
 
Харин түрүүн дурдсанчлан бусад цахим хуудас гэдэг хэсэгт багтаж буй МЭДЭЭЛЛИЙН САЙТУУДАД нэр дэвшигчдийн СОНГУУЛИЙН МӨРИЙН ХӨТӨЛБӨР, холбогдох мэдээллүүдийг нийтлэх нь хуулийн хүрээнд нээлттэй ажээ.

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.