Playtime наадам бүтэн жилээр хойшиллоо

2020-05-24 12:55

 

Амьд хөгжимд дурлагч хэн бүхний тэсэн ядан хүлээдэг “Playtime” хөгжмийн фестиваль энэ жил долоодугаар сарын 16-19-нд болохоор товоо зарлан тасалбараа цахимаар борлуулаад байсан билээ. Тэгвэл наадмын зохион байгуулагчдын зүгээс мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд дэлхий даяар COVID-19-ийн цар тахлын аюул улс оронд нэмэгдэж, олон нийтийн урлаг, соёлын арга хэмжээ, нийтийг хамарсан үйл ажиллагаа бүхий олон улсын хөгжмийн томоохон фестивалиуд хойшлогдоход хүрч хүндэрч тусч байгаа учраас энэ жилийн наадмыг товыг бүтэн жилээр хойшлуулан 2012 оны долоодугаар сарын 16, 17, 18-нд зохион байгуулах болсныг дуулгажээ.

 

Учир нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Монгол Улсад халдвар тархах өндөр эрсдэлтэй болохыг байнга сануулж байгаа учраас Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа шуурхай арга хэмжээг хэрэгжүүлж товоо хойшлуулахад хүрсэн байна.

 

 

 

 

Түүнчлэн энэхүү нөхцөл байдалтай холбогдон наадмын зохион байгуулагчид иргэдийн худалдан авсан тасалбар албан ёсоор Плэйтайм 2021 онд шилжиж, хүчин төгөлдөр үйлчилнэ гэдгийг мэдэгджээ. Тиймээс Плэйтайм 2020 наадмын тасалбар худалдан авсан хүн бүрт 2021 оны шинэчилсэн тасалбарыг имэйлээр хүргүүлэх юм байна. Мөн Плэйтайм наадмын тасалбар бүрт тасалбарын 20 хувьтай тэнцэх урамшууллын ваучерыг хүргүүлэх бөгөөд 2021 онд наадмын бэлэг дурсгал, ундаа, шар айраг худалдан авахдаа ашиглах боломжийг бүрдүүлжээ.

 

Түүнчлэн 2021 онд Playtime наадмын 20 жилийн ой тохиож байгаа учраас хамтлагууд, хамрах хүрээ, агуулгын хувьд улам баялаг болно гэдгийг дуулгажээ.

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.