Японы Засгийн газраас манай улсад төслийн бус буцалтгүй тусламж үзүүлнэ

2020-05-25 10:09

 

Япон Улсын Засгийн газраас манай улсад эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг даван туулахад шуурхай санхүүгийн дэмжлэг, төслийн бус буцалтгүй тусламж үзүүлэхээр болжээ.

 

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өнгөрсөн баасан гарагт Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү-тэй утсаар ярих үеэр Японы талаас ийнхүү мэдэгджээ.

 

Түүнчлэн энэ үеэр талууд “COVID-19” коронавируст халдварын тархалттай холбогдуулан  хоёр улсын төр, засгийн зүгээс явуулж буй бодлого, үйл ажиллагаа, арга хэмжээг харилцан танилцуулж мэдээлэл солилцсон байна. Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги цар тахалтай тэмцэхэд бүс нутгийн нягт хамтын ажиллагаа нэн чухлыг онцлохын сацуу Монгол Улсын зүгээс дотооддоо халдварыг тархаалгүй, эхнээс нь үр дүнтэй арга хэмжээ авч, ард иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалж байгааг өндрөөр үнэлж байгаагаа хэлжээ. 

 

Эргэн сануулахад Япон Улс коронавирусийн халдварын эсрэг эмчилгээнд хэрэглэж буй “Авиган” гэх эмийг хэрэглэж буй. Тэгвэл тус улсын Засгийн газраас манай улсад 12 мянган эмийг үнэгүй өгөх шийдвэр гаргасан билээ.

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.
Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.