Сурвалжлага: ОХУ-аас эх орондоо ирсэн сонсогчид тусгаарлалтандаа сэтгэл ханамжтай байна

2020-05-25 13:25

 

Сурвалжлага: ОХУ-аас эх орондоо ирээд удаагүй байгаа сонсогч оюутнууд өөрсдийн байгаа тусгаарлалтандаа сэтгэл ханамжтай байгаагаа хэлж байна. 

 

Манай сайтаас тус тусгаарлалтанд байгаа зарим сонсогч оюутнуудтай утсаар холбогдон өөрсдийг нь байрлуулаж байгаа байрлал болох ''Тоёоко Инн' зочид буудалын зохион байгуулалт, орчин, үйлчилгээ, анхааралын талаар асууж тодруулахад оюутан сонсогчид тус буудалын үйлчилгээ, зохион байгуулалт болон байгаа орчиндоо сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм.

 

Мөн тэд хэлэхдээ өөрсдийн биеийн байдал хэвийн сайн байгаа бөгөөд удахгүй гарах өдөрөө хүлээж өөрсдийн зүгээс биеийн байдал эрүүл мэнддээ маш сайн анхаарал хандуулж байгаа юм байна.

 

Үйлчилгээ сайтай нийгэмд болж байгаа бүхий л мэдээлэлийг дотроосоо авж болохуйц Wifi дотоод сүлжээ, телевизийн хөтөлбөрүүдтэй мөн өдрийн 3 удаагын хоолтой, хоолондоо маш сайн цаддаг гэдгээ ч мөн илэрхийлэж байлаа.

 

Ингээд Эх орныхоо бахархал болсон Эр цэрэг, сонсогчиддоо эрүүл энхийг хүсэж байна,  удахгүй ар гэр, аав ээждээ эрүүл саруул очин золгох болтугай.

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.