Илон Маск хүүдээ "X Æ A-12" гэдэг нэр өгсөн ч удалгүй X Æ A-Xii болголоо

2020-05-26 11:46

 

Америкийн бизнес эрхлэгч Илон Маск өөрийн эзэмшлийн эд хөрөнгөнөөсөө татгалзаж байгаа талаар мэдээлжээ. 

 

Өнгөрсөн баасан гарагт Тесла компанийн тэргүүн Твиттерт өөрийн эд хөрөнгөнөөсөө татгалзаж байгаа тухай хэд хэдэн жиргээ оруулсан байна. Тэрбээр Калифорни дахь хоёр байшингаа Zillow сайтаар дамжуулан нийт 40 сая ам.долларын үнэтэйгээр худалдаалах аж. 

 

Маскийн усан сантай нэг байшин 9,5 сая ам.доллараар, далайн эрэг дээрх байшин нь 30 сая ам.доллараар худалдаалагдах юм байна. 

 

“Би бүхий л эд хөрөнгөө зарах болно. Гэр ч үгүй болно” хэмээн Маск бичиж байв. 

 

Харин Wall Street Journal Маск болон түүний компани Калифорнид долоогоос багагүй байшин эзэмшдэг тухай мэдээлж байжээ. 

 

Түүнээс гадна Илон Маск болон түүний найз бүсгүй канад дуучин Граймс нар энэ долоо хоногт хүүхэдтэй болсноо зарласан юм. “Эх хүүхдийн биеийн байдал сайн байгаа” хэмээн тэрбээр Твиттертээ бичжээ. 

 

Илон Маскаас хүүхдээ хэн гэж нэрлэсэн талаар асуухад "X Æ A-12" гэж хариулжээ. Одоогоор хэн гэж дуудах нь тодорхойгүй байгаа аж. 

 

Америкийн бизнес эрхлэгч Илон Маск болон түүний эхнэр Граймс нар хүүхдийнхээ нэрийг өөрчилжээ.

 

Тэд хүүдээ "X Æ A-12" хэмээн нэрлэсэн ч үүнийг нь улсын бүртгэлд бүртгэх боломжгүй учир хүүхдийнхээ гэрчилгээг авч чадахгүй байв. Учир нь Калифорни мужийн хуулиар хүний нэрэнд зөвхөн цагаан толгойн 26 үсэг, дундуур зураасаас өөр тэмдэгт багтаахгүй хэмээн заасан байдаг аж.

 

Тиймээс тэд хүүгийнхээ нэрийг ромбо тоо ашиглан X Æ A-Xii  болгон өөрчилжээ.

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.
Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.