Анжелина Жолиг алтан зүрхтэй эмэгтэй гэдгийг батлах 10 баримт

2020-05-29 15:13

 

 

Тэр бусдын зовлон шаналлаас үүрэлцдэг бөгөөд дэлхий ертөнцийг сайхан болгоход хүчин зүтгэдэг. Тэрээр дүрвэгсдэд туслах, ядууралтай тэмцэх, байгаль орчныг хамгаалах чиглэлээр ажиллаад бараг 20 гаруй жил өнгөрөөд байна. Энэ хугацаанд Анжелина халамжит, хайртай ээж байхаа ч мартаагүй юм. Алдартай жүжигчин эмэгтэй дэлхийн төлөө хийсэн зүйлийг бид мэдэж байх ёстой, тиймээс түүний түүхийн зах зухаас танд танилцуулахаар бэлдсэн юм.

 

Бүх зүйл Лара Крофтоос эхэлсэн гэдэг

 

 

2000 онд Анжелина Жоли “Lara Croft: Tomb Raider” киноны зураг авалтад оролцохоор Камбожид очжээ. Энэ үед тус улс хүмүүнлэгийн хямралд байсан нь залуу жүжигчин бүсгүйн сэтгэлд гүн шарх үлдээсэн байна. Ингээр тэр өөрийн судалгаануудыг хийж эхэлжээ. Дэлхийн дахинд тулгарч байгаа асуудлууд, тэр дундаа дүрвэгсдийн асуудлыг сонирхов. Тэр цагаас хойш Анжелина дэлхийн 30 гаруй улс орноор явж тусламж дэмжлэг хэрэгтэй хүмүүст хүмүүнлэгийн туслалцаа үзүүлэхийн зэрэгцээ мөнгө, санхүүгийн дэмжлэг ч үзүүлсээр иржээ. НҮБ түүнийг энхийн элч төлөөлөгчөөр томилсон байдаг.

 

 

Тэр байгаль орчныг хүн төрөлхтнөөс дутахааргүй хайрладаг

 



 

Тэр анхныхаа хүүхдийг Камбожийн хүүхдийн асрамжийн газраас өргөж авсан. Бяцхан хүүг төрөлх улс орноос нь холдуулахгүйн тулд тэнд байшин худалдан авчээ. Түүний байшин Самлоут үндэсний паркаас холгүй оршино. Харамсалтай нь, хулгайн анчид тус нутгийн зэрлэг ан амьтдыг хайр найргүй хядаж байсан тул ховор ан амьтан устах аюулд орсныг ч Анжелина мэдэж авч. Ингээд Анжелина Самлоут үндэсний паркын газар нутгаас 60,000 гектар талбай худалдаж авахаар шийдсэн байна. Түүний ачаар зэрлэг байгалийн үзэсгэлэнт газрыг бий болгож чаджээ. Тус газрыг Мэддокс Жоли-Питтийн Сан гэж нэрлэсэн байна.

 

 

 

Камбожийн засгийн газар Анжелинагийн үйлдлийг өндрөөр үнэлж Камбожийн иргэншил олгожээ.

 

 

Тэр дүрвэгсдэд туслахаар ирдэг

 

2001 онд Анжелина НҮБ-тай хамтран ажилладаг болсон цагаас хойш тэрээр тусламж хэрэгтэй хүн болгонд хүрэхийг зорих болсон. Тэдний тоонд дүрвэгчид зүй ёсоор багтана. Жүжигчин бүсгүй өөрийн биеэр улс орны өнцөг булан бүрт боссон дүрвэгсдийн лагерьт очиж амьдрах орчныг нь сайжруулах, хүмүүнлэгийн тусламж үзүүлдэг байна. Мөн сургууль, эмнэлэг зэргийг барихад санхүүгийн туслалцаа дэмжлэг үзүүлсээр иржээ.

 

 

Жишээ нь, 2010 онд Анжелинагийн хандивласан 75,000 ам.долларын тусламжтайгаар Афганистаны Тангид охидуудын дунд сургууль нээн ажилуулсан байдаг. Афганистан охидууд суурь боловсрол эзэмших боломжгүй байгааг харсан Жолигийн сэтгэл ихэд өвдөж ийн туслахаар шийджээ. Жүжигчин бүсгүйн тус улсад нээсэн цорын ганц сургууль энэ биш гэдгийг мөн хэлэх хэрэгтэй биз ээ.

 

 

Тэр ганц ч биш хэд хэдэн санг дэмжин ажилладаг

 

 

Анжелина хүмүүний амьдралыг бүхий л талаас нь сайжруулахын тулд хүчин зүтгэдэг нэгэн. Дүрвэгсдээс гадна түүний анхаарал мөнгө цуглуулах ажил дээр мөн төвлөрөн ажилладаг, үүгээр зогсохгүй хорт хавдартай тэмцэх, нэн ядуу амьдралыг арилгахыг хичээж явна. Бусад алдартай хүмүүстэй хамтран нийгмээс гадуурхагдсан хүүхдүүд болон өнчин хүүхдүүдийг дэмжих ажлыг эхлүүлжээ. Тэдний эрүүл мэнд, боловсрол мөн нийгмийн сэтгэл зүйд зөв хандлага суулгахаар дэмжин ажиллаж байна.

 

 

Тэрээр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр тууштай тэмцдэг

 

 

Дайн байлдааны үеэр бэлгийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн эрхийг Жоли тууштай хамгаалсаар ирсэн. Энэ хүнлэг бус үзэгдлийг арилгах хэрэгтэй гэж тэр үздэг, яагаад гэвэл бэлгийн хүчирхийлэл эмэгтэй хүн, тэдний гэр бүл, нийгмийн амьдралыг бусниулж байгаа үр дагавартай хэмээн онцолжээ. Эмэгтэйчүүдийг хамгаалахын зэрэгцээ болзошгүй бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх санаачилга гаргажээ, энэ ажлын хүрээнд үйлдэгдсэн гэмт хэргийг үнэн бодитоор илрүүлж зохих шийтгэлийг заавал оноож байхыг шаардсан байдаг.  
 

 

Эмэгтэйчүүдэд эрүүл мэнд гэдэг ямар чухал зүйл болохыг байнга анхааруулдаг

 

 

Жүжигчин бүсгүй ээж, нагац эгчийгээ хөхний хорт хавдраар алдсан. Харамсалтай нь, Анжелина өөрөө ч энэ аймшигтай өвчнөөр өвдөх магадлал өндөр байсан. Тиймээс тэрээр урьдчилан сэргийлэх зорилгоор хоёрдмол мастэктоми буюу хоёр хөхөө авахуулахаар шийдсэн юм. Жоли өөрийн хийлгэсэн хагалгааны тухай нээлттэй ярьж эмэгтэйчүүдийг цаг тухайд нь шинжилгээ хийж эрүүл мэнддээ анхаарахыг уриалж байв.

 

 

Сайн санааны үйлсэд үнийн дүнгээс үл хамааран эргэлзэх зүйлгүй хандив өргөдөг

 

 

2008 онд Анжелина, Брэд хоёр ихрүүдээ мэндлэхийг тэсэн ядан хүлээж байлаа. Нокс Леон болон Вивьем Маршелин Жоли-Пит тэр жилийнхээ 8 дугаар сард төрж олон сэтгүүлүүд анхдагч гараас гэр бүлийн гэрэл зургийг авахаар хошуурч байв. People болон Hello! сэтгүүлүүд хамтрахаар шийдэж тэдний гэрэл зургийг 14 сая доллараар худалдан авч чадсан. Энэ бүх мөнгө Жоли-Питт санд оржээ.

 

 

Тэр хүүхдүүдээ байнга дэмждэг

 

 

 

Түүний охин Захара Марли Жоли-Питт алдартай үнэт эдлэлийн дизайнер Роберт Проколтой хамтран “Захарагийн цуглуулга” гэсэн нэрээр өөрийн үнэт эдлэлийн цуглуулгыг гаргасан. Захара өөрийн ээжээс үлгэр дуурайлал авч цуглуулгаа зарж борлуулж олсон орлогоо хохирсон эмэгтэйчүүд, хүүхдүүдийг түр амьдрах байраар хангадаг төрийн бус байгууллагад хандивлажээ.
 







 



 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.
Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.