Гэртээ тарихад хялбар 5 ургамал: Хэрхэн зөв ургуулах талаар

2020-05-31 10:39

 

Карантины үед гэртээ удаан хугацаанд байснаас болж сэтгэл санааны гутралд орж, урам зориггүй, залхуу болж байна уу? Гэвч энэ нь бидэнд өөрсдийгөө илүү мэдэрч дотоод хүнээ сонсох, шинэ хоббитой болж өөртэйгөө тулж ажиллан, өөрийгөө нээх том боломжит үе юм.

 

Гэрийнхээ тавилгуудын дунд л амьдарч байгаа үед байгалийг мэдрэхийг хүсвэл гэртээ ургамал ургуулж үзэхийг зөвлөе. Энэ нь таны гэрт үзэмж төрх нэмж, сэтгэл татам болгож өгөхөөс гадна бусад ашигтай талуудыг таньд өгөх болно.

 

Цаг уурын өөрчлөлт, дэлхийн дулаарал, цөлжилт зэрэг хурдацтайгаар нэмэгдэж буй энэ үед ургамал тарих нь бага ч болов нэмэртэй юм. Мөн гэрийн интериор, минималист байдал тренд болж буй үед гэртээ ургамал тарих нь үзэмж байдлыг нэмэгдүүлж, амьд орчинг бүрдүүлж өөрчлөлт авчрах болно. Хэрэв та гэрийн интериороо сайжруулж, агаараа цэвэршүүлж мөн гэрийн орчноосоо таашаал авахыг хүссэн ч хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа бол танд зориулж гэрт тарихад тохиромжтой 5 ургамлыг санал болгож байна.

 

 

Devil’s Ivy (Чөтгөрийн ороонго)

 

 

Шинжлэх ухааны нэршил:

 Epipremnum aureum

Байгалийн амьдрах орчин: Зүүн өмнөд ази болон Австралийн халуун орны ой

Арчилгаа: Маш их чийгшил шаарддаг учир өдөр тутамд усаар шүршиж байх шаардлагатай. Долоо хоногт нэг удаа услах ба хөрсийг хэт хуурай эсвэл бүр нойтон болж хөгц үүсэхээс сэргийлээрэй

Тайлбар: Devil's Ivy нь гэрт тарихад хялбар хамгийн түгээмэл ургамал бөгөөд арчлахад хялбар бөгөөд хурдан ургадаг. Epipremnum-ийн нэгэн төрөл болох тус мөнх ногоон, бутлаг ургамал нь зүүн өмнөд азид ихэвчлэн ургадаг байна. Devil's Ivy нь анхлан цэцэг тарьж буй хүмүүст тохиромжтой ба хаана ч байрлуулахад тохиромжтой- нар сайн тусдаг эсвэл сүүдэрлэг хэсэгт ч байсан сайн ургадаг байна. Мөн бас нэгэн давуу тал нь орчны агаарыг эрс сайжруулна.

 

 

Snake Plant (Могой ургамал)

 

 

Шинжлэх ухааны нэршил:

 Sansevieria

Байгалийн амьдрах орчин: Африк, Мадаскар, Өмнөд Ази

Арчилгаа: Таны гэрийн дулаан болон чийгшилээс хамааран хоёроос гурван долоо хоног тутамд усална

Тайлбар: Sanseveria нь маш бат бөх говийн ургамал бөгөөд арчилгаа бага шаарддаг учир ургамал тарьж эхэлж буй хүмүүст тохиромжтой. Хэрэв та арчилгаа бага шаарддаг ургамал хүсч байвал тус ургамал нь танд тохирох бөгөөд хэдэн долоо хоногт л нэг удаа услахад хангалттай. Sanseveria нь нартай хэсэгт тааламжтайгаар ургадаг ба бусад ургамлуудтай харьцуулахад хуурай орчинд дасан зохицох чадвартай байна. Бас нэгэн таны мэдэх хэрэгтэй зүйл бол тухайн ургамал нь гэрийн тэжээвэр амьтанд хортой учир хол газар байрлуулахыг зөвлөе.

 

 

Cast-Iron-Plant (Аспидистра цэцэг)

 

 

Шинжлэх ухааны нэршил:

 Aspidistra elatior

Байгалийн амьдрах орчин: Япон, Тайван

Арчилгаа: Долоо хоногтоо нэг удаа усалж, сард нэг удаа тоосыг нь арчих шаардлагатай

Тайлбар: Арчилгаа бага шаарддаг мөртлөө гоёмсог байдлаа алддаггүй. Багагүй урт ургадаг () ба долоо хоногтоо нэг усалсан байхад сүүдэрлэг эсвэл нартай байдлыг ялгахгүй сайн ургадаг байна. Мөн их, бага услахад эмзэглэдэггүй. Анхлан таригчдад төгс зохицох үзэсгэлэнтэй ургамал юм

 

 

  Calatheа (Тогосон сүүлт)

 

 

Шинжлэх ухааны нэршил: Calathea

Байгалийн амьдрах орчин: Америкийн дулаан хэсгүүдэд

Арчилгаа: Чийгшил сайтай, бага зэргийн сүүдэрлэг орчинд тайтай ургана

Тайлбар: Calathea нь тарихад бага зэрэг чадвар сорьсон бөгөөд хүчин чармайлт болон цаг хугацааг багагүй зарцуулах шаардлагатай. Гоёмсог өнгийн навчтай. Усалгаа их шаарддаг ба энэ нь навчны тоос тортог зэргийг арилгахад тустай.

 

 

Ургамлыг хэрхэн зөв зохистой услах вэ?

 

Ургамлыг услана гэдэг хялбар сонсогдож болох ч ургамлын төрлөөс шалтгаалж үр ашигтай услах нь хамгийн чухал. Эхлээд ургамал тань хаана ямар орчноос гаралтайг нь мэдэж, чийглэг эсвэл хуурай гэдгээс нь шалтгаалж тохируулан услах хэрэгтэй. Хэрэв ургамал тань дулаан орноос ирсэн бол үүнийг цөлөрхөг газрын ургамлаас илүү услах шаардлагатай бөгөөд услалтын давтамж зэрэг нь чухал юм.

Ургамлаа услахдаа эхлээд хөрсийг чийглэх маягаар бага зэрэг ус хийх бөгөөд хөрс нь чийгтэй болсон үедээ усыг сорж авахад бэлэн болсон байна. Бага зэрэг хүлээсний дараа доод сууринд ус тунан гарч иртэл услах бөгөөд ургамал тань усыг гүйцэд сорж автал хэсэг хугацаанд хүлээнэ. Дараагаар нь, доор тунасан усыг асгаж цэвэрлэх бөгөөд энэ таны ургамлыг усан дээр байж, ялзрахаас сэргийлнэ.

 

 

Ургамлаа ямар усаар услах нь тохиромжтой вэ?

 

Гоожуурын усаар услаж болох ч таны хаана амьдардаг, усны чанар хэр байхаас шалтгаална. Хэрэв та ургамалдаа илүү анхаарч цаг гаргахыг хүсвэл усыг буцалгаад өрөөний температурт хөргөсний дараа ургамлаа усалж болно. Эсвэл гоожуурын усыг долоо хоног бэлдэж тавьсны дараагаар услах боломжтой.

 

 

Гэртээ ургамал тарих нь ямар ашиг тустай вэ?

 

Ургамлын давуу талууд маш олон ч, юун түрүүнд ургамал нь фотосинтез явагдуулан агаарыг цэвэршүүлж байдаг. Нүүрсхүчлийн хий, ус, гэрлийн тусламжтайгаар хүчилтөрөгчийг ялгаруулдаг. Хүчилтөрөгч нь хүний амьсгалах гол хүчин зүйл бөгөөд үүнийг ургамал ялгаруулдаг. "Ургамал нь шөнөдөө нүүрсхүчлийн хийг ялгаруулдаг учир унтлагын өрөөнд олон ургамал тавих нь буруу" гэдэг нийтлэг яриаг болих хэрэгтэй. Учир нь ургамлаас ялгарч буй нүүрсхүчлийн хий нь ялимгүй бага байдаг учраас хүн хүчилтөрөгчийн дутагдалд орно гэж байхгүй.

 

Мөн ургамал, цэцэг зэрэг нь гоо сайхан харагдах байдлаараа маш тааламжтай бөгөөд гэрийн интерьерт зохицоож байршуулах боломжтой. Уран зураг, баримал зэрэг гэрийн декоруудтай харьцуулахад илүү амьд, өөрчлөгдөн ургаж байдаг бөгөөд энэ нь хэзээ ч харсан уйдамгүй юм.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.