Хөл хорионы дэглэмээ сайн мөрдөж, гадуур хөдөлгөөн бага байна

2020-06-01 15:08

 

Зургаадугаар сарын 01 бол олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. Жил бүрийн энэ өдрөөр эцэг эхчүүд үр хүүхдээ баярлуулж, тэдэнтэй хамт цагийг өнгөрүүлж, дурсамж бүтээдэг уламжлал нэгэнт тогтжээ.

 

Гэвч коронавируст цар тахлын улмаас энэ жилийн хүүхдийн баяр хөл хөдөлгөөн бага, цомхон болж байна. Тухайлбал Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд эцэг эх, хүүхэд залуус зугаалж, спортын талбайд тоглох боломжтой ч ил задгай хоол, унд зарахгүй, ямар нэг арга хэмжээ зохиох хориотой юм.

 

Цэцэрлэгт хүрээлэнд өглөөний 11:30 цагийн үед олны танил реппер Gee ирж хүүхдүүдэд зайрмаг тараан баярлуулав. Олныг хамруулсан арга хэмжээ зохиох хориотой тул тэрээр хүрээлэнгийн хаалганы урд бөөгнөрөл үүсгэлгүй хүүхэд багачуудыг баярлуулж байлаа.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Монголынхоо ирээдүй болсон бүх бяцхан үрсдээ "Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах" өдрийн мэндийг хүргье!. Эрүүл баярлацгаагаарай.

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.