Конгод эбола вирусийн шинэ тархалт дэгдэв

2020-06-02 15:25

 

Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад /БНАКУ/ эбола вирусийн шинэ дэгдэлт эхэлж, дөрвөн хүн нас барсан тухай тус улсын эрүүл мэндийн байгууллага мэдээлжээ. Өдгөө 11 дэх дэгдэлт эхлээд байгаа нь энэ бөгөөд 10 дахь удаагийн дэгдэлт хоёр жил үргэлжилжээ.

 

Тус улсын Эрүүл мэндийн сайд Этени Лонгондогийн хэлснээр энэ удаагийн дэгдэлт улсын зүүн хэсэгт болж буй дэгдэлтээс 1000 орчим километрийн зайтай Конго улсын баруун бүсэд илрээд байгаа аж. Энэ бүс нутагт хамгийн сүүлд 2018 оны тавдугаар сард вирус илэрч байсан бөгөөд эрүүл мэндийн байгууллагууд яаралтай ажиллан наймдугаар сар гэхэд халдварыг дарж байв.

 

ДЭМБ-ын зүгээс эбола вирустэй тэмцэхэд нь туслах зорилгоор эмч нарын багаа илгээгээд байгаа ажээ. Конго улсад 2018 оны наймдугаар сараас хойш 3,406 хүн эбола вирусийн халдвар авч 2,280 нь нас баржээ.

 

Эбола вирус нь цус, биеийн шингэн, нас барсан хүний цогцос, эрхтнээр дамжин халдварладаг бөгөөд уг халдварын улмаас нас барах магадлал маш өндөр байдаг гэнэ. Сүүлийн халдвар бүртгэгдсэнээс хойш 42 хоног дахин нэмж шинэ тохиолдол бүртгэгдэхгүй бол дэгдэлт дууссан гэж тооцдог ба энэ тооцооллоор бол зургадугаар сарын 25 гэхэд шинэ дэгдэлт дуусах ёстой аж.

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.
Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.