"NBA" эргэн ирлээ

2020-06-04 11:27

 

Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA 22 багтайгаар ирэх долдугаар сарын 31-нээс АНУ-ын Орландо хотод эхлэхээр болсон тухай сурвалжууд мэдээлж байна. NBA-ийн нийт 30 багаас амжилтаараа илүү байсан өрнөд бүсийн 13 баг, дорнод бүсийн 9 баг тус, тус сонгогдсон бөгөөд баг тус бүр улирлын найман тоглолт хийн, бүсдээ эхний найман байранд орсон багууд цааш плэй-оффын шатанд шалгарна.

 

Харин аваргын төлөөх шатанд долоон тоглолт гарвал NBA-ийн 2019-2020 оны улирлын сүүлийн тоглолт аравдугаар сарын 12-нд явагдах урьдчилсан тов гарчээ. Улирлыг үргэжлүүлэх боломжтой болсон 22 баг ирэх долдугаар сарын сүүл гэхэд Орландо хотод бүрэн бүрэлдэхүүнээрээ байрласан байх болно.

 

NBA-ийн удирдлагууд өнөөдөр/2020.06.04/ албан ёсоор хуралдаж, шийдвэрээ гаргана.

 

NBA өнгөрөгч гуравдугаар сарын 11-нд цар тахлын улмаас улирлаа түр зогсоож буйгаа зарласан билээ.

 

Дорнод бүсийн амжилтаараа шалгарсан есөн баг

 

Милвауки Бакс
Торонто Рэпторс
Бостон Сэлтикс
Майами Хит
Индиана Пэйсэрс
Филадельфиа 76
Бруклин Нэтс
Орландо Мэжик
Вашингтон Визардс

 

Өрнөд бүсийн амжилтаараа шалгарсан 13 баг

 

Лос Анжелес Лэйкэрс
Лос Анжелес Клиппэрс
Денвер Наггэтс
Юта Жазз
Оклахома Сити Тандэр
Хьюстон Рокэтс
Даллас Маверикс
Мемфис Гриззлис
Портлэнд Трейлблэйзерс
Нью Орлеанс Пэликанс
Сакраменто Кингс
Сан Антонио Спөрс
Финикс Санс

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.
Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.