Конор МакГрегор зодог тайлж буйгаа зарлалаа

2020-06-07 14:05

 

Мэргэжлийн холимог тулааны зартай эрчүүдийн нэг Конор МакГрегор зодог тайлж буйгаа өнөөдөр/2020.06.07/ өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. Тэрбээр "Залуусаа би тулаанаас зодог тайлахаар шийдлээ. Гайхалтай дурсамж бүтээлцсэнд баярлалаа. Ямар гайхалтай байв аа" хэмээн жиргэжээ

 

 

UFC холбооны хоёр жингийн аваргын бүсийг эзэмшиж байсан Ирланд тулаанч маань ийнхүү нэг бус удаагаа зодог тайллаа. Тэрбээр анх 2016 оны дөрөвдүгээр сард UFC 196 өдөрлөг дээр Нэйт Диазад ялагдсаныхаа дараа зодог тайлж буйгаа зарласан бол дараа нь 2019 оны гуравдугаар сард UFC 229 өдөрлөг дээр Хабиб Нурмагомедовт ялагдсаныхаа дараа мөн зодог тайлах шийдвэрээ гаргасан билээ.

 

Конор МакГрегорын зарласан бүхий л зодог тайлах шийдвэрүүд богино настай байдаг. Анх зодог тайлснаасаа удалгүй октагондоо эргэн ирж Нэйт Диазтай дахин тулаан хийсэн бол хоёрдахь удаагаа эргэн ирэхдээ UFC 246 өдөрлөг дээр Дональд Серронетой тулалдаж 40 секундын дотор ялалт байгуулсан.

 

Ямартай ч түүний гуравдахь удаагийн зодог тайлах шийдвэр хэр үнэний ортой байхыг цаг хугацаа л харуулах биз ээ.

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.
Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.