Коронавирусээр халдварласан 89 хүн эдгэрчээ

2020-06-11 12:19

 

Коронавирусээр халдварласан хоёр хүн өнөөдөр эдгэрч, дараагийн шатны ажиглалтад шилжиж байгааг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ. Тэд Батлан хамгаалахын сургуульд суралцаж байсан оюутнууд юм.

 

Ингэснээр өнөөдрийн байдлаар “COVID-19”  халдвартай нийт 89 хүн эдгэрээд байна. Манай улсад коронавирусний халдварын 194 тохиолдол бүртгэгдсэнээс ХӨСҮТ-д 105 хүн эмчлүүлж байна. Эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл, 89 хүн хөнгөн, 16 нь хүндэвтэр байна. Эдгэрсэн хүмүүсээс сувилалд 58, гэрийн ажиглалтад 16 хүн байгаа бол 15-ийнх нь ажиглалтын хугацаа дуусчээ.

 

Улсын хэмжээнд өчигдөр 315 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй байна.  Үүнд, тандалтын зорилгоор цуглуулсан 9 сорьц, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 11 хүний давтан шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдсан 167 хүний давтан шинжилгээ, Дорноговь аймгийн Ханги боомтоор орж ирсэн ачаа тээврийн 23 жолооч, Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 28 жолоочийн шинжилгээ халдваргүй гарчээ. Мөн Зэвсэгт хүчний дайчдаас 77 хүнд тандалтын шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.

 

Нурсултан-Улаанбаатарын чиглэлийн тусгай нислэгээр өчигдөр ирсэн 175 зорчигчоос гурван иргэнийг ХӨСҮТ-д тусгаарласан бөгөөд шинжилгээгээр халдваргүй гарчээ. Бусад ажиглах байранд тусгаарлагдсан иргэдийн шинжилгээний хариу маргааш гарах аж.

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.
Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.