Яг л бодит мэт

2020-06-11 13:52

 

Та кофен дээрээ жоом хийлгүүлэхийг хүсэж байна уу, эрхэм ээ? Кофен дээр сүүний хөөсөөр хийх урлаг дэлхийн эргэн тойрон дахь кофе шопуудын хамгийн их анхаардаг, өөр өөрийн онцлогоо шингээдэг зүйл юм. Зарим баристанууд энгийн хэлбэр дүрстэй болгодог бол, бусад нь илүү бүтээлчээр ямар нэгэн зүйл урладаг.

 

Харин Тайвань дахь кофе шопын нэр сүүлийн үед нилээд алдаршжээ. Учир нь энэ газарт ажилладаг бариста кофены дизайныг шинэ түвшинд аваачсан байна. “My Cofi” кофе шопыг бариста Chang Kuei Fang 14 жилийн турш ажиллуулжээ. Түүний кофе шоп үйлчлүүлэгчиддээ дээрээ жоомтой эсвэл жаран хөлт зэрэг амьтдыг урласан кофег санал болгодог болсноос хойш алдаршсан байна.

 

Айж сандрах хэрэггүй. Яагаад гэвэл энэ жихүүдэс хүргэм жоомыг зөвхөн амтат шоколад болон сүүний хөөсөөр хийсэн.

 

 

 

 

Мөн та баристад зураг үзүүлж, зураг дээрх амьтан болон эд зүйлсийг кофен дээрээ урлуулах боломжтой

 


 

 

Кофе танд амтгүй санагдаж болох ч, түүний урласан дизайн гарцаагүй таалагдана

 


 

 

 

Хүмүүс түүний кофен дээрх 3D бүтээлийг харахаар, бас амтлахаар алс холоос зорьж ирдэг талаар Chang хэлжээ

 


 

 


 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.
Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.