Онлайн наадмын нээлтийг Б.Баатар найруулна

2020-06-11 17:59

 

Энэ жилийн Үндэсний их баяр наадмыг тэмдэглэнэ хэмээн УОК-ын хурлаар өнөөдөр эцэслэн шийдвэрлэлээ. Наадмын нээлтийн ёслолын үйл ажиллагааг Херо Энтертайнментийн захирал Б.Баатар найруулахаар болжээ. 

 

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн үндэсний их баяр наадам энэ жил болно.



COVID-19 халдварт өвчний өндөр эрсдэлтэй үед болж байгаа учир энэ жилийн наадмын нээлтийн ёслолыг хуучных шиг өргөн дэлгэр биш онлайнаар нийтэд хүргэх байдлаар хийнэ гэдгийг Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат хэллээ.

 

Мөн нээлтийн ёслолыг төв цэнгэлдэх хүрээлэнд биш хотоос зайдуу хийх шийдвэрийг Наадмыг зохион байгуулах комисс гаргажээ. Монгол Улсын мэргэжлийн урлагийн бүх байгууллагууд оролцох бөгөөд уран бүтээлчид, ажилчдад ариутгал халдваргүйжүүлэлт хийн, хамгаалалтын нарийн дэг журмыг мөрдүүлэх учир зохион байгуулалтын хувьд өмнөхөөсөө багагүй бэрхшээлтэй байна байх гэсэн юм. Уран бүтээлчдийг нэг дор бөөгнөрүүлэхгүй, өдөр өдөрт нь ээлж дараатай бэлтгэлийг базаах юм байна. 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.