ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийж байна.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Зургадугаар сарын 11-нд нийт 241 хүн шинжилгээ хийхэд 238 хүнд халдвар илрээгүй. Нурсултан-УБ онгоцоор ирсэн 181 хүний гурваас нь халдвар илэрлээ. Мөн зургаан хүн эдгэж, дараагийн хяналт руу шилжлээ. Эдгэрсэн хүмүүс бүгд оюутан. Дөрөв нь батлан хамгаалахын сургуулийнх бөгөөд хоёр нь эмэгтэй, дөрөв нь эрэгтэй Ингээд Монгол Улсад батлагдсан халдварын тохиолдол 197 болсноос 95 нь эдгэлээ” гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.