МҮОХ-ны Ерөнхийлөгчид олимпын аварга Н.Түвшинбаяр нэр дэвшжээ

2020-06-12 13:23

 

УИХ-ын сонгуультай давхцаж бас нэг сонгууль удахгүй болох юм байна.

 

Тодруулбал, Монголын Үндэсний Олимпын Хорооны даргын сонгууль удахгүй болох ажээ. Тус хорооны Ерөнхийлөгчид олимпын Монголын анхны аварга Н.Түвшинбаяр  нэр дэвшээд байгаа юм байна.

 

Өмнөх Ерөнхийлөгч Д.Загдсүрэн эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өнгөрсөн жилийн аравдугаар сард өгсөн юм.

 

Дараагийн Ерөнхийлөгчөө сонгох хурал уг нь энэ оны эхээр болох байсан ч шинэ коронавирусээс шалтгаалж хурал нь хойшлоод байсан юм. Тэгвэл МҮОХ-ноос өгч буй мэдээллээр хөл хорионоос болж хурлаа онлайн байдлаар хийх хувилбарыг хэлэлцэж байгаа юм байна. 

 

Олимпын ууган аваргын хувьд Монголдоо олимпизмын үзэл санааг хөгжүүлэхэд хамгийн их хувь нэмэр оруулсан, Ерөнхийлөгчийн болохоороо үүнээс ч ихийг хийж чадна гэж спортын хамт олон нь үзэж байгаа аж.

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.