“Х Түц”-ийн алаг нүдэн Одноо гавьяат өчигдөр 50 насны төрсөн өдрөө хайртай дотны хүмүүстэйгээ нижгэр тэмдэглэлээ.
Төрсөн өдрийн үйл ажиллагаа түүний нөхөр жүжигчин Т.Бархүү цахим хуудсаараа дамжуулан “Хань минь чамдаа би ямар хайртай гэж сананаа… Чамгүйгээр амьдрана гэж санаанд багтахгүй ээ… Хань минь чамдаа би ямар хайртай гэж бодноо…Хэнд ч энэ үгээ би дахин хэлэхгүй ээ… Хайрт Одноодоо төрсөн өдрийн мэнд хүргэе” хэмээснээр эхэлсэн.
Харин төрсөн өдрийн хүлээн авалтаар жүжигчин залуу Одноод гэрлэх санал тавьж, сүйн бөгж бэлэглэжээ. Ямартаа ч хосуудын хуримыг өнгөрсөн хугацаанд тэсэн ядан хүлээж суусан фенүүд нь Бархүүд тун ч өндөр “оноог” өгөв. Удахгүй цуутай хуримын тов дуулдах бизээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.