Өнөөдөр дахин гурван хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 98 боллоо

2020-06-14 11:45

 

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цагаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэл өглөө.

 

Тэрээр, Өнөөдөр гурван хүн эдгэрч, эмнэлгээс гарч дараагийн шатны сувилалд шилжиж байна. Тэдгээр гурван хүн нь Батлан хамгаалахын их сургуулийн оюутан юм. Нийтдээ тус сургуулийн 68 хүүхэд халдварт өртсөнөөс 29 нь эдгэрээд байна гэв.

 

Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 197, эдгэрсэн тохиолдол 98, эмчлэгдэж буй 99 хүн байна. Эмчлэгдэж буй 88 хүний биеийн байдал хөнгөн, 11 хүн хүндэвтэр байна. Өнөөдөр ХӨСҮТ-д 151 хүн эмчлүүлж байна.

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.