Улаанбаатарын гудамж Коби Брайантын хөргийг мөнхөллөө

2020-06-17 14:01

 

“Дунд гол” клубийн залуус ХУД-ийн нэгдүгээр хороо, 19 дүгээр хорооллын арын зам дагуух эвдэрч муудсан гражийг янзалж, Коби Брайантын граффити зургаар гоёжээ.

 

Мөн энэхүү бүтээлийг урласан залуус өмнө нь Завхан аймгийн Улиастай хотод Дорнын их яруу найрагч Б.Явуухулан гуайн хөрөг бүхий “Бидэнд дэлхийн дэвжээ хэрэгтэй” граффитийг мөнхөлсөн байна.

 

 

 

 

 

 

Коби Брайант нь Хойд Америкийн сагсан бөмбөгийн лигийн алдарт сагсчин асан, лигийн үнэ цэнэтэй тоглогчийн шагналт, лигийн 5 удаагийн аврага, 18 удаагийн бүх одод, 4 удаагийн бүх оддын үнэ цэнэтэй тоглогч. Оскарын шагналт эрхэм билээ.

 

Брайант 1996 онд НБА-гийн түүхэнд анх удаа ахлах сургуулиас драфтлагдсан хамгаалагч болсноороо улс даяар нэртэй болжээ. Брайант, Шакил О'нейл нар Лэйкерс багийг 2000-2002 онд гурван удаа НБА-гийн аварга болгосон. 2003-2004 оны улирлын дараа О'Нил явж, Брайант Лэйкерсийн гол тоглогч болсон бөгөөд 2005-2006, 2006-2007 оны улирлуудад НБА-д оноогоор тэргүүлжээ. 2006 онд Брайант Торонто Рейпторс эсрэг 81 оноо (хувийн дээд амжилт) авсан нь НБА-гийн түүхэнд хоёрт орох агуу амжилт болсон. Тэрбээр 2007-2008 оны улиралд Өрнөд Бүсэд нэгээр багаа плэйоффт шалгаруулсан тул улирлын Хамгийн үнэ цэнтэй тоглогчийн шагналыг хүртжээ.

 

 

2003 онд Брайант Колорадо муж улсын Эдвардс хотын нэгэн зочид буудалд бэлгийн халдлага хийсэн хэмээн тус буудлын нэг ажилтан буруутгаснаар хэвлэл мэдээллийн анхаарлын төвд орж байсан. Брайант энэхүү ажилтантай учир ургуулсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн боловч бэлгийн халдлага хийгээгүй хэмээн мэдэгджээ. Брайантыг буруутгагч этгээд гэрчийн мэдүүлэг өгөхөөс дургүйцсэн тул 2004 оны есдүгээр сард прокурорууд хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Брайантыг буруутгагч этгээд Брайантын эсрэг иргэний нэхэмжлэл гаргаж, улмаар хэрэг шүүхээс гадуур шийдэгдсэн.

 

Тэрбээр 2020.01.17 ны өдөр нисдэг тэрэгний ослын улмаас өөрийн төрсөн охин болох Жианна Брайант-ын хамтаар нас нөхжсөн билээ.

 

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.
Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.