СОНГУУЛЬ: Санал өгөх 11 АЛХАМ

2020-06-23 11:35

 

Сонгууль эхлэхэд ердөө 14 цаг үлдээд байна. Сонгогч танд тус болох үүднээс санал өгөх үе шатын талаар танилцуулъя. Маргааш хийх сонголт тань бид бүгдийн ирээдүйг өөрчлөхөд томоохон хувь нэмэр болох юм шүү.

 

 

 

1. Сонгогч санал авах байр руу очихоосоо өмнө гараа сайтар угаана. Амны хаалтаа зүүж, иргэний үнэмлэхээ аван санал авах байр руу очно.

 

2. Сонгогч бүр хоорондоо 1.5-2 метрээс доошгүй зай барина.

 

3. Сонгогч гараа ариутгаж, амны хаалт зүүсэн байна.

 

4. Сонгогч иргэний бүртгэлийн ажилтанд хурууны хээгээ шалгуулан гараа дахин ариутгана.

 

5. Сонгогч хурууны хээгээ уншуулсны дараа нэг удаагийн бээлий өмсөнө.

 

6. Тухайн хэсэгт бүртгэлтэй сонгогч мөн бол бүртгэлийн хуудас олгоно.

 

7. Сонгогч бүртгэлийн хуудсаа хэсгийн хорооны ажилтанд өгч саналын хуудас авна.

 

8. Санал тэмдэглэх бүхээгт очиж саналаа тэмдэглэн саналын хуудсаа хавтсанд хийнэ.

 

9. Санал тоолох төхөөрөмжид саналын хуудсаа уншуулна.

 

10. Санал авах байрнаас гарахдаа бээлийгээ хогийн саванд хийнэ.

 

11. Сонгогч гараа халдваргүйжүүлэгчээр ариутгаж, санал авах байрнаас гарна.

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.