Санал авах өдөр согтууруулах ундаагаар үйлчлэхгүй, худалдаалсан тохиолдолд 10 сая төгрөгөөр торгоно

2020-06-23 13:22

 

УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль маргааш болно. Санал авах үйл явц 07.00-22.00 цаг хүртэл үргэлжилнэ. Зөрчлийн тухай хуульд сонгогч хууль зөрчсөн тохиолдолд ямар хариуцлага хүлээх талаар тусгажээ. 

 

30.Сонгогч нь:

 

  • санал авах байрнаас саналын хуудас авч гарсан;
  • саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн тэмдэглэсэн саналыг баримтжуулан зураг авсан, дүрс бичлэг хийсэн, шууд дамжуулсан, бусдад харуулсан;
  • саналын хуудсанд зориулалтын бус үзгээр санал тэмдэглэсэн;
  • аль нэг нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байхаар мөнгө, эд зүйл шаардсан, шаардаж авсан бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний /10 сая/ төгрөгөөр торгоно.

 

34.Санал авах өдөр:

 

  • согтууруулах ундаагаар үйлчилсэн, худалдан борлуулсан;
  • олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулсан;
  • гадаа болон битүү талбайд худалдаа, үйлчилгээний төв ажиллуулсан бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний /100 сая/ төгрөгөөр торгоно.

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.