Залуус саналаа заавал өгөх 10 ШАЛТГААН

2020-06-24 10:57

 

Сонгуульд идэвхтэй оролцож, саналаа өгөхийг уриалсан залуусын дуу хоолойг хүргэж байна.

 

Б.Батчимэг: Хэдүүлээ энэ жил саналаа өгөөд өөрсдийнхөө асуудлыг өөрсдөө шийдэж, өөрчлөлт хийцгээе.

 

Т.Баярбат: Нэгэн залуу “Миний саналаар л дутав гэж, надтай надгүй гардаг хүмүүс нь гарахаас хойш” гэж төсөөллөө гээд бодъё. Яг энэ залуу шиг 50,100, ...10000 залуус саналаа өгөөгүйгээс болоод саналаа өгсөн 50,100, ...ахмадуудын сонголтоор төрийн эрх барих дээд байгууллага бүрдэнэ.

 

Ц.Нарангэрэл: Залуусаа улсаа удирдах боломж бидэнд байна. Ардчилсан нийгмийн “хамгийн хайрламаар боломж”-оо битгий алдаарай. Сонгуульдаа заавал оролцоорой.

 

З.Сарнаа: Би одоо 19 настай. Анхны сонгуулиа өгөх маш их хариуцлага надад байна. Бидний ирээдүйг хэн ч миний өмнөөс шийдэх ёсгүй. Учир нь хүн амын дийлэнх нь залуус. Залуу хүн бүрийн санал нийлж, маш том хүч болно гэдгийг ойлгосон шүү.

 

Б.Ариунжаргал: Улс төрд муу хүн ч бий, сайн нь ч бас бий. Гэхдээ тэдэнд ирээдүйгээ бүү сул хаяж өг.

 

П.Алтанчимэг: Залуучууд бид сонгуулийн үр дүнд нөлөөлж чадна. Бидэнд маш их хүч бий. Бидний сонгосон төлөөлөл бидний маргаашийн амьдрал, 4 жилийн дараах амьдрал, бүр цаашлаад бидний үр хүүхдийн амьдралд нөлөөлнө.

 

Г.Наранзаяа: Залуучууд бидний улс төрийн болон сонгуулийн оролцооноос улсын маань ирээдүй, тогтвортой хөгжил хамаарна. Тиймээс бид юуг хамгаалах ёстойгоо ойлгож, ямар ирээдүй хүсэж буйгаа анзаарч, үүний тулд залхууралгүй сонгуулийн талаар уншиж судлах л ёстой. Ердөө ганцхан сар сонгуулийн сурталчилгаа үргэлжилж, саналаа очоод өгөхөд багахан хугацаа зарцуулна. Харин үр дүн нь ямар байхыг би бас чи шийднэ.

 

Д.Баярцэцэг: Залуус бид шударга нийгэм, шударга тогтолцоог хүсдэг. Миний хувь нэмэр, миний оролцоогоор миний хүрээлэн буй орчин, нийгэм гээд бүх зүйл өөрчлөгдөнө.Залуучууд бид ирээдүйг гэрэлтүүлэх эрч хүч.

 

Т.Мөнгөнцэцэг: Анх удаа саналаа өгөхдөө ойр дотны хүмүүсийнхээ сонго гэсэн хүнийг дугуйлж байсан санагдаж байна. Надад тэр үед үнэндээ хэн сонгогдох нь хамаатай байгаагүй. Гэхдээ одоо би үүндээ харамсаж байна. Миний санал, нэг хүний санал гэдэг ямар их үнэтэйг маш сайн ойлгосон. Байгууллагынхаа залуустайгаа нийлээд “Би саналаа өгнө” аян өрнүүлж байна.

 

А.Маралмаа: Улс төрийн нам “хэн саналаа өгч байна” тэдэнд таалагдах гэж л ажилладгийг “тэтгэврийн зээл”-ийг тэглэхэд мэдсэн. Залуучууд бид “чөлөөт цагаа өнгөрүүлэх газар байхгүй”, “биднийг анхаарч үзэхгүй” байна гээд бухимдаж суухын оронд сонгуульд саналаа өгдөг идэвхтэй иргэн болмоор байна. Хэн ч биднийг ирээдүйг шийдэхгүй шүү дээ.

 

Д.Пунсанцогвоо: Залуус бид сонголтоо хийхийн тулд мэдлэг, мэдээлэлтэй байж, өөрийн итгэл үнэмшлээр сонголтоо хийнэ. Нэг саналын үнэ цэнэ нь мянган шийдлийн эхлэл болно.

 

Б.Баянжавзан: Энэ сонгууль миний хувьд анхны сонгууль. Миний бодлоор сонгуульд оролцож байж бидний “муулдаг” тогтолцоо, бидний хүсээгүй нийгэм өөрчлөгдөнө.

 

Г.Мөнхтүвшин: Бидний ирээдүй бидний хийх сонголтоос хамаарна.

 

Б.Ням-Очир: Сонгууль бол бүхэл бүтэн 4 жилийн чиний, миний, бид бүгдийн өмнөөс бидний төлөө ажиллах хүнийг сонгох хариуцлагатай алхам. Ийм учраас мөрийн хөтөлбөрийг нь сайн уншиж, гадаад үзэмжид биш хийх чин сэтгэл, мөн чанарыг нь судалж саналаа өгөөрэй.

 

Б.Тэмүүлэн: Улсын их хурлын гишүүн таны жорлонг барьж өгөх биш нийтийн эрх ашгийн төлөө хууль санаачилж батлахад оролцдог хүн. Тийм учраас бид зохих мэдлэгтэй, чадварлаг хүнийг сонгох нь чухал юм.

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.