ХӨСҮТ: 19-35 насны 10 оюутан эдгэрч, дараагийн сувилалд шилжлээ

2020-06-24 11:51

 

Эрүүл мэндийн яам Covid-19-т халдварын талаар өнөөдөр /2020.6.24/ мэдээлэл хийлээ. ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Covid-19-т халдвар дэлхийн 216 улс оронд тархаж, нийт 9 сая 330 мянган хүн халдвар авч, 439 мянган хүн нас бараад байна. Дэлхий дахинд өнөөдрийн байдлааар таван сая хүн эмнэлгээс гарч, 3.8 сая хүн хэвтэн эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагийн байдлаар 151 мянган хүн шинээр халдвар авч, 5000 хүн эндсэн байна. АНУ-д 34 мянга, Энэтхэгт 15 мянгаар халдвар нэмэгдсэн байна. ОХУ өвчлөлөөрөө дөрөвдүгээрт орж байна. Тувад 3575, Буриадад 2634, Читад 2667 хүн тус тус халдвар авчээ.

 

Манай улсын хувьд өнөөдөр 6 хүн тусгаарлалтаас гарлаа. Одоогийн байдлаар тусгаарлалтын байранд 2136 хүн ажиллаж байна.

 

ХӨСҮТ-ИЙН ТАНДАЛТ, СУДАЛГААНЫ АЛБАНЫ ДАРГА А.АМБАСЭЛМАА: Өнөөдрийг хүртэл гадаадаас ирсэн 10 мянга 200 хүнд тандалт судалгаа хийсэн. Эдгээрээс 215 хүнд нь халдвар батлагдсан. Эдгээрээс одоогоор 168 хүн эдгэсэн. Эдгэсэн хүмүүсийн 80 нь сувилалд 60 нь гэртээ, 28 нь ажиглалтаас гарсан. Халдвар авсан хүмүүсийн 65 хувь нь эрэгтэй, 6-80 насны хүмүүс өвчлөлд өртсөн. Дунджаар 30 хоног эмчлүүлж байна. Бид зургаан лабораторид шинжилгээ хийж байгаа. Иргэдийн дунд тандалтын зорилгоор долоо хоногт 90 хүнээс шинжилгээ авахад, вирус илрээгүй.

 

ХӨСҮТ-ИЙН ЗАХИРАЛ Д.НЯМХҮҮ: ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид өчигдөр /2020.6.23/ нийт 249 хүнд шинжилгээ хийлээ. Шинжилгээгээр бүгдэд нь коронавирус илрээгүй. Өнөөдөр 10 хүн эдгэж, ХӨСҮТ-өөс сувилалд шилжлээ. Насны хувьд 19-35 насны оюутан, тав нь цэргийн сургуулийн оюутан. Ойролцоогоор 28-40 хоног эмчлүүлсэн. Covid-19-т халдварын батлагдсан тохиолдол 215 болсон. Эдгээрээс 168 эдгэсэн. Одоогоор ХӨСҮТ-д 47 хүн эмчлүүлж байна. Эмчлүүлж байгаа хүмүүсийн 41 хөнгөн, зургаа нь хүндэвтэр байна. Өнөөдөр Сиатллээс ирсэн хүмүүсийг тусгаарлах байранд хуваарилж, шинжилгээ хийх болно.

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.