Төрийн тахилгат Ханхөхий хайрханыг тахих ёслол өнөөдрөөс эхэлж байна

2017-07-28 13:41
Төрийн тахилгат Ханхөхий хайрханыг тахих ёслол өнөөдрөөс эхэлж байна
Увс, 2017-07-28 13:41, ES Agency

 

 

Төрийн тахилгат Хан хөхий хайрханы тэнгэрийг тахих ёслол, Баруун бүсийн “Увс хурд-2017” хурдан морины уралдааны даншиг наадам энэ сарын 27-30-нд Увс аймгийн Өндөрхангай суманд болж байна.

 

 

 

 

Шашин төрийг хослуулсан энэ арга хэмжээнд Төрийн тэргүүн очдог. Гэвч шинэ Ерөнхийлөгч төлөөллөө оролцуулан өөрөө явахаас татгалзсан. Ерөнхийлөгчийн сонгосон төлөөлөлд УИХ, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн тэргүүтэй Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан, Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Насанбат, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал Д.Даваа, Төрийн ёслолын албаны дарга Х.Жанцан,Гандантэгчэнлин хийдийн хамба лам Д.Чойжамц, болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын улс багтжээ. 

 

ХАНХӨХИЙ ХАЙРХАНЫГ ТАХИХ ЁСЛОЛ, БАРУУН БҮСИЙН ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНЫ ДАНШИГ НААДМЫН ХӨТӨЛБӨР

 

2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 
 

06:00-13:00 Хан Хөхүй хайрханы тэнгэрийг тайх тахилгын ёслол /Хан Хөхүй хайрханы овоон дээр/ 


15:00 Эрлийз бага насны хурдан морины гараа 


17:00 Эрлийз морьдын дунд насны хурдан морины гараа 


19:00 Эрлийз морьдын дээд насны хурдан морины гараа 

 

2017 оны 07 дугаар сарын 29-ны өдөр 
 

6:00 Хурдан азарганы гараа 


09:00-11:00 Баяр наадмын нээлт – Цагаан сүлд цэнгүүлэх ёслолын үйл ажиллагаа 


9:30 Хязаалан насны хурдан морины гараа 


11:00 Хүчит бөхийн барилдааны 1,2-ийн даваа 


11:00 Сурын харвааны тэмцээн 


13:00 Өсвөрийн бөхийн барилдааны 1,2-ийн даваа 


13:00 Дааган насны хурдан морины гараа 


17:00 Хүчит бөхийн барилдааны үргэлжлэл 


17:00 Шүдлэн насны хурдан морины гараа 


17:00 Эрлийз насны морь цоллох 

 

21:00-24:00 Үдшийн цэнгүүн 

 

2017 оны 07 дугаар сарын 30-ны өдөр  

 

7:00 Их насны хурдан морины гараа 

 

ӨНДӨРХАНГАЙ СУМЫН “ТҮМЭН АДУУНЫ БАЯР”-ЫН ХӨТӨЛБӨР
 

2017 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 


09:00 Ташуур шүүрэх тэмцээн 
Морь булгиулах тэмцээн 
Хос морьтныг шалгаруулах 
Унаганы уралдаан 
Тамганы ёслол 


11:00 Азарга, Даага, Шүдлэн, Хязаалан насны морь цоллох 


11:00 Хүчит бөхийн барилдааны үргэлжлэл 


12:00 Соёолон насны хурдан морины гараа 


15:00 Хүндэт зочид гийчид, Өндөрхангай сумын Хүн эмнэлгийн 80 жилийн ойн төлөөлөгчдөд хүндэтгэл үзүүлэх, бэлэг дурсгал гардуулах 


16:00 Их нас, Соёолон насны морь цоллох 


17:00 Хүчит бөхийн барилдааны шагнал гардуулах 


19:00 Наадмын хаалтын ёслол 

 

 

 

 

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.