Нэр дэвших эрхээ хасуулсан Н.Энхбаяр саналаа өглөө

2020-06-24 13:59

 

Өнөөдөр /2020.06.24/ УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт 07.00 цагт эхэлсэн. Оройн 22.00 цаг хүртэл үргэлжлэх санал хураалтад олны танил бүхий эрхмүүд саналаа өгч, хэвлэлд байр сууриа илэрхийлж байна.

 

Харин “Та бидний эвсэл”-ээс нэр дэвшихээр сурталчилгааны ажлаа хийж яваад шүүхийн шийдвэрээр эрхээ хасуулсан МАХН-ын дарга Н.Энхбаяр Сүхбаатар дүүрэг дэх хэсгийн байранд саналаа өглөө.

 

Тэрбээр:

 

“Манайх Сүхбаатар дүүргийн 8-р хороо, 3-р байранд байдаг. Иймд бусад сонгогчдынхоо адил саналаа өгөхөөр ирлээ. Энэ удаагийн сонгуульд урьд өмнө тохиолддог байсан зүйлс мөн л давтагдаж байна. Жишээ нь нэг айлын байршил дээр тэнд амьдардаггүй олон хүний нэрийг биччихсэн, эсвэл машин машинаар хүн зөөж саналыг нь өгүүлж байна гэх мэдээлэл ирсэн. Мөн санал авах байруудад МАН, АН-ын ажиглагчид бүтэн хугацаанд суух бол “Та бидний эвсэл”-ийн ажиглагчид ээлжээр суух сонин зохицуулалт хийсэн байна билээ. Энэ жилийн сонгууль бол маш хариуцлагатай сонгууль” гэлээ.

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.