ОХУ: МОНГОЛ ЦЭРГҮҮД ЯЛАЛТЫН ПАРАДАД

2020-06-24 16:35

 

Аугаа их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн баярын жагсаал өнөөдөр эхэлнэ. Жагсаалд 19 орны 13 мянга гаруй цэрэг, 200 орчим хуягт машин, 75 нисэх онгоц оролцох урьдчилсан тоо гарчээ.

 

ОХУ-ын 13 хотод нэгэн зэрэг болох жагсаалд Азербайжан, Армен, Беларусь, Казахстан, Киргиз, Молдав, БНХАУ, Монгол Улс, Серби, Тажикистан, Узбекистан, Туркменистан зэрэг орны цэргүүд оролцох юм. Монголын 75 цэргийн алба хаагч зургаадугаар сарын 14-нд Москва хотыг зорьсон.

 

 

Тэгвэл Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны цахим хуудаст “ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгугийн урилгын дагуу Аугаа их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойд зориулсан цэргийн ёслолын жагсаалд оролцохоор Монгол Улсын Зэвсэгт хүчний бүрэлдэхүүн ОХУ-ын Москва хотод хүрэлцэн ирлээ. ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас цэргийн ёслолын жагсаалд оролцох Монгол Улсын Зэвсэгт хүчний бүрэлдэхүүнээс гурван удаагийн “Ковид-19”-ийн шинжилгээ авч, халдваргүй гэдэг нь тогтоогдсон учир ОХУ-ын Батлан хамгаалах яамны харьяа сувиллын газарт байрлуулан, цэргийн ёслолын жагсаалын бэлтгэлд нь орууллаа” гэжээ. Энэхүү ёслолын жагсаалд 19 орны цэргийн алба хаагч оролцох ба монгол цэргүүд  18, 19, 20-ны өдрүүдэд Улаан талбайд нэгдсэн бэлтгэл хийх аж.

 

 

   Тус бүрэлдэхүүн ОХУ-ыг зорихоос өмнө эх орондоо бэлтгэл, сургуулилтыг багагүй хугацаанд хийж гүйцэтгэсэн ба цэргийн ёслолын жагсаалыг Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн захирагч, хурандаа Б.Хаш-Эрдэнэ командлан алхана. Тэрээр 2015 онд ОХУ-д болсон Аугаа их Эх орны дайны ялалтын 70 жил, БНХАУ-д болсон Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн цэргийн ёслолын жагсаалд оролцож командлан алхсан туршлагатай юм.

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.
Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.