Ерөнхийлөгч Х.Баттулга саналаа өглөө

2020-06-24 17:38

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын 2020 оны сонгуулийн саналаа өгч байна. Тэрбээр Баянзүрх дүүргийн 1-р хороо, санал авах наймдугаар хэсэгт саналаа өгч байгаа юм.

 

Ерөнхийлөгч саналаа өгснийхөө дараа “Энэ удаагийн сонгуульд залуучууд идэвхтэй оролцож, саналаа өгөхийг хүсье. 17:00 цагийн байдлаар авсан мэдээллээр сонгуулийн ирц улсын хэмжээнд 40 хувьтай байгаа бол нийслэлд 50 хувьтай байна. 22:00 цагт санал хураалтыг хаана. Залуучууддаа хандаж хэлэхэд таны санал маш чухал шүү гэж хэлмээр байна. Найм дахь удаагийн сонгуульдаа идэвхтэй оролцоорой. Бид бараа, гэр орондоо хүнсний бараа авахдаа хугацаа, гарал үүслийг сайтар нягталдаг. Тэгвэл энэ удаад УИХ-ын 76 гишүүнийг сонгохдоо хүнсний бараа сонгохоос илүү анхааралтай сонгоорой. УИХ-д уул уурхайн бизнес эрхэлдэг асар их хүмүүс орж ирдэг. Тэр их мөнгөөр санал хуралдаж авах оролдлого гардаг. Гэмт хэрэгтнүүд мөн УИХ-д суухаар санаархдаг. Тиймээс залуус саналаа өгөхийг уриалж байна" гэлээ. 

 

Ерөнхий сайд болон УИХ-ын дарга нар морин цагт саналаа өгсөн. Төрийн тэргүүн 17:00 цагт саналаа өгч байгаа нь сонгуулийн ирцийг ажиглаж, иргэдийг саналаа өгөхийг уриалах зорилготой гэдгийг тэрбээр хэллээ.

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.
Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.