Барселон хотын дуурь 2000 ургамалд зориулж тоглолт хийлээ

2020-06-25 12:21

 

Барселон хотын "Лицей" дуурийн театр цар тахлын хөл хорионы дараа эргэн нээж эхний тоглолтоо 2292 ургамалд зориулж хийлээ. Испани улсад гурван сарын турш үргэлжилсэн онц байдал дууссаныг тэмдэглэн ийнхүү тоглосон аж.

 

Тоглолтыг Евгенио Ампудио зохион байгуулсан бөгөөд "Байгальд зориулан тоглох санааг хөл хорионы үер бодож олсон. Энэ хугацаанд би байгальд юу тохиолдож байгааг ажиглаж маш олон шувуудын дуулахыг сонссон. Мөн хашааныхаа ургамлуудыг ямар хурдан ургаж байгааг харсан. Ингээд би хүн ургамал хоорондоо илүү дотно харилцаатай байж болох юм гэж бодсон" хэмээжээ.

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.
Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.