АНУ-ын есөн мужид карантин тогтоолоо

2020-06-25 13:16

 

АНУ-ын Нью-Йорк, Нью-Жерси, Коннектикут мужууд коронавирусийн халдварын тархалт өндөр хот, мужуудаас ирсэн хүмүүсийн эсрэг карантин арга хэмжээ тавилаа. АНУ-ын зүүн, баруун хэсгийн мужуудад халдварын тархалт өндөр байгаа юм. Вашингтон их сургуулийн урьдчилсан таамгаар хэрэв америкчуудын 95 хувь нь маск зүүхгүй бол ирэх аравдугаар сар гэхэд коронавирусийн халдвараар 180 мянга гаруй хүн нас барахыг анхааруулжээ. Одоогийн байдлаар АНУ-д 2.3 сая хүн халдвар авч, 121 мянган хүн нас бараад байна.

 

Нью-Йорк мужийн дарга Эндрю Куомогийн мэдээлснээр, халдварын тархалт өндөр байгаа Алабама, Арканзас, Аризона, Флорида, Хойд болон Өмнөд Каролина, Техас, Вашингтон, Юта зэрэг мужид карантин арга хэмжээ авчээ. Эдгээр мужуудаас ирсэн хүмүүсийг цаашид 14 хоног тусгаарлан ажиглах арга хэмжээ авах аж. Түүнчлэн карантин арга хэмжээг зөрчвөл 1000 ам.доллар, давтан зөрчил гаргавал 5000 ам.доллараар торгох юм байна.

 

Эх сурвалж: ВВС

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.