Наадмын үеэр айраг цагааг ам дамжуулан уухгүй байхыг ЭМЯ-наас зөвлөлөө

2020-06-26 14:00

 

 

Испанийн Мадридын их сургуулийн эрдэмтэд хамар хоолой, амны салст дахь коронавирусийн  түвшинг судалж, амны салстад коронавирусийн түвшин их байх тусам тухайн өвчтөн хүндэрч байгааг тогтоожээ.



Халдвар авсан эхний 10 өдөр хамар, хоолой аман дахь коронавирусийн түвшин уушгины вирусийн түвшнээс өндөр байдаг тул халдвар тараах магадлал хамгийн өндөр байгааг тогтоожээ. Иймд амны хаалтаа зүүхээс гадна амаа ариутгагч бодисоор ариутгах, давс, содын уусмалаар амаа зайлахыг зөвлөж байна.



Хүний завьжнаас коронавирус илэрсэн тухай хоёр  удаагийн судалгаа шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэгдсэн. Иймээс ус, ундаа, зайрмаг зэргийг ам дамжуулан хэрэглэхгүй байх, хүүхдэдээ амнаасаа хоол өгөхгүй байхыг анхааруулж байна. Мөн зуны дэлгэр цагт хөдөө явахдаа айраг цагааг нэг аяганаас ам дамжуулан уухгүй байхыг ЭМЯ-наас зөвлөж байна.

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.
Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.