"Даншиг наадам-Хүрээ цам-2020" зохион байгуулах ХУВААРЬ

2020-06-26 14:03

 

Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн Батцагаан цогчэн дуганд "Даншиг наадам-Хүрээ цам 2020" шашин, соёлын наадмын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ жил коронавирусийн цар тахал дэлхий даяар дэгдсэнтэй холбоотойгоор олон нийтийг хамарсан үйл ажиллагааг зохион байгуулахгүй хойшлуулж байгаа билээ. 

 

МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьд: "Гандантэгчэнлин хийд ёс уламжлалыг тасалдуулахгүйн тулд хүрээ цамыг ном ёсын дагуу явуулж, харин олон нийтийг хамарсан морины уралдаан, сур харвах, бөхийн барилдаан зэргийг зохион байгуулахгүй.

 

Зургаадугаар сарын 29-ний өдөр Батцагаан дуганы өмнөх талбайд хүрээ цамыг уламжлалын дагуу явуулна. Гэхдээ өнөө жил олон нийт Гандантэгчэнлин хийдэд цуглах боломжгүй. Гол төлөөлөл, шашны төлөөллүүд оролцож, нарийн дэг журамтайгаар ариутгал, хамгаалалт, халдваргүйжүүлэлттэйгээр зохион байгуулна" гэлээ.

 

Хуваарь:

 

6 дугаар сарын 26-ны өдөр
15:00-17:00 Адислагын хурал

6 дугаар сарын 27-ны өдөр
07:00-18:00 Жахар цамын хурал /дотоод цам харайх/

6 дугаар сарын 28-ны өдөр
07:00-18:00 Жахар цамын хурал /дотоод цам харайх/

6 дугаар сарын 28-29-ний өдөр
22:00-08:00 Жахар цамын хурал /дотоод цам харайх/

6 дугаар сарын 29-ний өдөр
08:00-09:00 Очирваань сахиусны тахилга

НЭЭЛТИЙН ЁСЛОЛ

6 дугаар сарын 29-ний өдөр

 

09:30 Соёмбот туг залах /сэмбэрэмтэй/
09:45 Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц нээж үг хэлнэ
09:50-14:00 Хүрээ цам
14:00-16:00 Данраг хурна

 

6 дугаар сарын 30-ны өдөр
09:00-14:00 Гомбо, Чойжоо, Лхам сахиусны тахилга

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.