Шинээр илэрсэн 55 тохиолдлын 24 нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ"- ээс илэрлээр

2021-02-22 11:39
"Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ний хүрээнд нийт 102 тохиолдол илэрлээ

 

 

ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ өглөө. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр 11.00 цагт мэдээлэл хийснээс хойш халдварын 55 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Үүнээс 24 тохиолдол нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын хүрээнд илэрсэн. Үүний 9 нь анхны шинжилгээгээр илэрсэн бол 15 нь ойрын хавьтал байна.

"Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ний хүрээнд нийт 102 тохиолдол илэрсэн. Үүний 50 нь анхны шинжилгээгээр бол 52 нь хавьтлууд нь юм" гэлээ. 

Батлагдсан тохиолдлын байршил. 

  • БГД-ийн 3,5,9,12,25, 22, 23 дугаар хороо, 6, 10 дугаар хороо шинээр нэмэгдэж байна. 
  • ХУД-ийн 2, 9, 21, 2, 19 дүгээр хороо, 12 дугаар хороо нэмэгдэж байна
  • БЗД-ийн 26 дугаар хороо
  • СБД-ийн 3, 18 дугаар хороо, 
  • СХД-ийн 6,7,18, 26, 31,39 дүгээр хороо, 37 дугаар хороо нэмэгдэж байна. 
  • ЧД-ийн 2,6,12, 19 дүгээр хороо, 

Ойрын хавьтлуудаас илэрсэн байршлыг танилцуулвал,

  • БГД-ийн 1, 3, 5, 12, 25 хороо
  • СХД-ийн 18, 31, 39 хороо, 26 дугаар хороо нэмэгдэж байна. 
  • ХУД-ийн 2, 5, 18, 19, 21 дүгээр хороо, 4, 9, 15, 21 дүгээр хороо нэмэгдэж байна. 
  • Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо
  • БЗД-ийн 26 дугаар хороо нэмэгджээ. 

Ингээд Улаанбаатарт батлагдсан тохиолдол 1852 боллоо. 

Сүүлийн 24 цагийн дотор 47 хүн эмнэлгээс гарсан байна. 

Улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 2693. Үүнээс эдгэрсэн 1933. Эмчлэгдэж байгаа 745 байна. Маш хүнд 2, хүнд 6, хүндэвтэр 80, хөнгөн 635 хүн эмчлүүлж байна. 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.