Нийслэлээс орон нутаг руу зорчих хөдөлгөөн нээгдлээ

2021-03-01 08:43
/2021.03.01/ 00:00 цагт нээлээ

 

Нийслэлээс орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг өнөөдөр /2021.03.01/ 00:00 цагт нээлээ. Энэхүү шийдвэрийг Улсын онцгой комисс /УОК/-ын хурлаас өнгөрсөн хоёрдугаар сарын 25-ны өдөр гаргасан байсан юм.

Иргэн та хувийн автомашинаар болон нийтийн тээврээр орон нутаг руу зорчих бол PCR-ын шинжилгээ өгсөн байх бөгөөд шинжилгээний хариу сөрөг гарсан буюу халдваргүй гэдгээ нотлох ёстой юм. Ингэхдээ шинжилгээний хариу гарснаас хойших хугацаа 72 цаг өнгөрөөгүй байх ёстой.

Хэрэв PCR-ын шинжилгээний хугацаа 72 цагаас хэтэрч, хүчинтэй хугацаа дууссан бол хүлээн авагч аймаг, орон нутгийн асуудал хариуцсан албаныхан иргэдээсээ түргэвчилсэн тест авч оруулах эрх бас бий.

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.