ЭМЯ: Батлагдсан тохиолдлуудын 60-70 хувь нь омикрон

2022-01-13 13:52
ЭМЯ: Батлагдсан тохиолдлуудын 60-70 хувь нь омикрон

 

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт Covid-19 халдварын 2279 тохиолдол батлагджээ. Үүнээс Улаанбаатарт 1752, орон нутагт 516, зөөвөрлөгдсөн 11 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна. Мөн халдварын улмаас 41-80 насны гурван хүн нас барав.

 

Халдвар авсан хүний тоо нэмэгдэхийн хэрээр эмнэлгүүдийн ачаалал нэмэгдээд байгаа. Сүүлийн үед хоногт батлагдсан тохиолдлын тоо 1000 давсан бол нэгдүгээр сарын сүүлчээр  энэ сарын сүүл буюу ирэх сарын эхээр өдөртөө 20-40 мянган хүртэл халдварын тохиолдол өсөхийг УОК-оос сануулж байгаа.

 

Энэ сарын 9-нд омикрон дотоодод бүртгэгдсэнээс хойш нийт батлагдснаас хойш улсын хэмжээнд омикроны тархалт ихэсч, нийт батлагдсан тохиолдлуудын 60-70 хувийг эзэлж байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв. Энэ тухай Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяраас тодруулбал “Хүн амын дунд омикроны батлагдсан нийт тохиолдлуудын таван хувь нь хөнгөн өвдсөн. Монгол Улсын хувьд хүн амын дийлэнх нь Covid-19 халдвараар өвдсөн төдийгүй вакцинжуулалт өндөр учраас  сүргийн дархлаа тогтсон. Тиймээс  хүн амын дундах өвчлөл харьцангуй хөнгөн байна. Бидний таамагласнаар цар тахлын дөрөв дэх давлагааны оргил үед тохиолдлын тоо өдөрт 40 мянга хүртэл өснө.

 

Гэхдээ өвдсөн хүн бүрийг толгой дараалан эмнэлэгт хэвтүүлэхгүй. Эрсдэлт бүлгийн хүндэрсэн өвчтөнүүдийг хэвтэн эмчлүүлнэ.

Ерөнхийдөө тандалт судалгаагаар, нийт батлагдсан тохиолдлуудын  60-70 хувийг омикрон эзэлж байна. Энэ нь омикрон маш богино хугацаанд дельта хувилбараас давамгайлж эхэллээ” гэв.

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 1 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (1)

DR ADITYA /129.205.124.14/

2022-02-03 14:05

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

Хариулах 0 0

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.