Цагаан сар тэмдэглэхийг "хориглосон" аймгууд

2022-01-13 15:02
Цагаан сар тэмдэглэхийг "хориглосон" аймгууд

Цар тахлын дөрөв дэх давалгаа эхэлж  улсын хэмжээнд хоногт бүртгэгдэх тохиолдлын тоо 2000 давав. Ногоон бүс болсон орон нутаг дахин голомт болох эрсдэлд орж байгаа тул олон нийтийн арга хэмжээг хязгаарлаж эхэлжээ. Өнөөдрийн байдлаар Дархан-Уул, Баянхонгор, Дорнод, Ховд зэрэг аймаг спорт тэмцээн, хурал, олон нийтийг хамарсан үйл ажиллагааг түр хугацаанд хориглоод байна. Зарим аймаг цагаан сарын баярын өргөн хүрээнд тэмдэглэхийг хориглож байгаа юм.


ДАРХАН-УУЛ ЦАГААН САРЫГ “ХОРИГЛОВ”

Дархан-Уул аймаг энэ сарын сарын 15-аас эхлэн тодорхойгүй хугацаагаар олон нийтийн үйл ажиллагааг хязгаарлана. Тус комиссын энэ сарын 11-ны өдрийн хуралдаанаар дараах шийдвэрийг гаргасан юм. Үүнд,

  • Нэгдүгээр сарын 15-ний өдрөөс эхлэн бүх нийтийг хамарсан тэмцээн уралдааныг тодорхойгүй хугацаагаар хязгаарлалаа.
  • Төрийн байгууллагууд тодорхойгүй хугацаагаар нийтийг хамарсан хурал, зөвлөгөөн, семинар, сургалт зохион байгуулахгүй боллоо.
  • Сар шинийн баярыг аймгийн хэмжээнд нэгдсэн байдлаар зохион байгуулахгүй

ХОВД АЙМАГ ОЛОН НИЙТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХОЁРДУГААР САРЫН 7 ХҮРТЭЛ ХОРИГЛОВ

Ховд аймгийн Онцгой комисс өчигдөр хуралдаж, цагаан сарын баярыг өргөн хүрээнд тэмдэглэхийг хориглов. Тус комиссоос өчигдөр дараах шийдвэрийг гаргажээ. Үүнд,

  • Цагаан сарын баярыг зөвхөн гэр бүлийн хүрээнд тэмдэглэх үүрэг чиглэлийг аймаг, сумдын удирдлагуудад үүрэг болгох
  • Олон нийтийг хамарсан арга хэмжээ, спорт, соёл урлагийн тэмцээн уралдааныг хоёрдугаар сарын 7-ний өдөр хүртэл хориглох
  • Иргэн, ААН, төрийн байгууллагууд халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримталж ажиллах
  • Нэг цэгийн үйлчилгээний үйл ажиллагааг эрчимжүүлж ажиллах, халаалт дулааны асуудлыг сайжруулах талаар холбогдох мэргэжилтнүүдэд үүрэг болгожээ.

Өнөөдрийн байдлаар тус аймагт нийт 20230 иргэн халдвар авч, хамгийн олон хүн халдвар авсан гурван аймгийн нэг болжээ.

БАЯНХОНГОРТ  ХОЁРДУГААР САРЫН 15 ХЯЗГААРЛАЛТ ТОГТООНО

Баянхонгор аймагт Covid-19-ийн хоногт бүртгэгдэх тохиолдлын тоо нэмэгдсэнтэй холбогдуулан олон нийтийг хамарсан уулзалт, арга хэмжээг хоёрдугаар сарын 15 хүртэл хязгаарлав. Уг шийдвэр энэ сарын 11-нээс эхлэн хэрэгжиж байна. Өөрөөр хэлбэл Covid-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх, тархалтыг хумих зорилгоор олон нийтийг хамарсан үйл ажиллагааг нэг сар орчим хязгаарлах нь.

ДОРНОДОД ОЛОН НИЙТИЙГ ХАМАРСАН АРГА ХЭМЖЭЭГ 14 ХОНОГ ХЯЗГААРЛАНА

Дорнод аймгийн Онцгой комисс цар тахлын омикрон хувилбар дотоодод илэрсэнтэй холбогдуулан урьдчилан сэргийлэх, хохирол амсахгүй байх зорилгоор тодорхой хэмжээний хязгаарлалт хийх шийдвэрийг гаргасан. Тодруулбал, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын болон олон нийтийг хамарсан хурал зөвлөгөөн, спорт, соёл урлагийн арга хэмжээ, аймгийн хэмжээнд шагнал гардуулах арга хэмжээг өчигдрөөс хязгаарлав.  Хязгаарлалтын дэглэм нэгдүгээр сарын 27-ныг хүртэл мөрдөх юм.

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.