Казахстан: Жагсагчдад хэрэг үүсгэж байна

2022-01-13 15:18
Казахстан: Жагсагчдад хэрэг үүсгэж байна

Хуучин ЗХУ-ын үед ашиглаж байсан ард түмнийг үймүүлсэн засгийн газрын эсрэг жагсаалд оролцсон гэх хуулийн үндэслэлийг ашиглан Казахстаны эрх баригчид сүүлийн 24 цагийн дотор  1700 орчим хүнийг баривчилсан гэж мэдэгдлээ. Баривчилгаа өнгөрсөн долоо хоногоос хойш үргэлжилж байна.  Тус улсын хамгийн том хот Алматыд хурцадмал байдал үүссэн ба өчигдөр 1678 хүнийг баривчилсан.

Нэгдүгээр сарын 2-ноос хойших жагсаалд оролцсон, засгийн газрыг үймүүлэх гэж оролдсон гэх 12000 хүнийг баривчилсан байна.  Мөн хууль сахиулах байгууллагын ажилтнуудын биед халдсан  зэргээр 300 гаруй эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Шингэрүүлсэн хийн үнийн өсөлтөөс эхэлсэн жагсаалын уршгаар 160 хүн амь насаа алдаж, 300 гаруй цагдаагийн албан хаагч хүнд шархдан, 1000 орчим албан газар, зоогийн газар, банк болон дэлгүүрүүдийн үйл ажиллагаа зогссон юм.

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.