ХӨСҮТ: Омикронд аль болох антибиотик хэрэглэх хэрэггүй

2022-01-13 16:11
ХӨСҮТ: Омикронд аль болох антибиотик хэрэглэх хэрэггүй

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Чанарын албаны дарга анагаах ухааны магистр тэргүүлэх зэргийн халдварын эмч Б.Батсүх, чанарын албаны менежер ахлах зэргийн халдварын эмч Б.Энхжаргал нар өнөөдөр /2022.1.13/ омикрон хувилбарын үед илрэх шинж тэмдгийн талаар мэдээлэл өглөө.

Омикрон хувилбар нь бусад хувилбараас ялгаатай тал нь халдварлах чадвар өндөр бөгөөд тархаах чадварын эрсдэл өндөр. Нууц хугацааны хувьд 3-5 хоног. Covid-19-ийн үед илэрч байгаа нийтлэг шинж тэмдэг нь адил. Ухаан балартах, цээжээр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл хүндэрч байна гэсэн үг. Вирусийн гаралтай хатгалгаа биш учраас аль болох антибиотик хэрэглэхгүй байхыг зөвлөж байгаа.

ОМИКРОН ХУВИЛБАР БАТЛАГДСАНААР ШААРДЛАГАГҮЙ ҮЕД ТУСГАЙ ДУГААРТ ЗАЛГАХ НЬ ИХЭССЭН

Шинэ хувилбарын хувьд тусгай дугаарт холбогдох хүмүүсийн ачаалал эрс нэмэгдсэн. Тухайлбал, 100, 103 зэрэг дугаарт холбогдож байгаа ихэнх хүн халуурсан, ханиасан гэх ерөнхий, шаардлагагүй шинж тэмдэгтэй залгаж байгаа нь ачааллыг эрс нэмж байна. Тиймээс иргэд зайлшгүй шаардлагатай, тусламж хэрэгтэй, аюултай шинж тэмдэг илэрсэн үед л тусгай дугаарт холбогдох нь зүйтэй.

Эрүүл мэндийн яамнаас омикрон хувилбарын үед тусгайлан гаргасан эмчилгээ байхгүй. Тиймээс гэрээр тусгаарлагдаж буй иргэд хөнгөн өвдсөн тохиолдолд тусгай эмчилгээ шаардлагагүй. Мөн шингэн бүлээн зүйл сайн ууж, илчлэг сайтай хоол хүнс хэрэглэж, хангалттай амрах нь чухал гэдгийг мэргэжлийн эмч нар онцлов.

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.