Монголын тамирчид “Их дуулга”-д IV байр эзлэв 

2017-07-31 09:50
Монголын тамирчид “Их дуулга”-д IV байр эзлэв 

Долдугаар сарын 29,30-ны өдрүүдэд Япон улсад “Токио-2020” олимпын хөтөлбөрт шинээр багтсан сагсан бөмбөгийн 3х3 төрлийн “Их дуулга” тэмцээн боллоо.

 

 

Энд дэлхийд тэргүүлж буй хамгийн шилдэг 10 баг өрсөлддөг төдийгүй чансаагаараа олимп, ДАШТ-ий дараа эрэмбэлэгддэг. Уг тэмцээнд Монголын “UB Garuda” багийн тамирчид анх удаа оролцон дөрөвдүгээр байранд шалгарлаа. Манай багийн бүрэлдэхүүнд Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, Э.Цэрэнбаатар, Э.Цэнгүүнбаяр нар багтжээ.

 

 

30.000 ам.долларын шагналын сантай “Их дуулга”-д Сербийн “Novi Sad Al Wahda” баг хоёр жил дарааллан түрүүлж, БНХАУ-д аравдугаар сард болох “World tour final” тэмцээнд оролцох эрх өвөртөлсөн бол Словакийн “’Piran”-чууд мөнгөн медалиар энгэрээ мялаасан байна. 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.