“Димон бидний нөхөр биш” баримтат нэвтрүүлэг

2017-07-31 16:15

 

Алексей Навальный – Тэр бол ОХУ-ын сөрөг хүчний тэргүүн. Тэр бол Путины хамгийн ихээр айдаг хүн. 

 


 

 

“Авилгын эсрэг байгууллага”-ыг үндэслэгч Алексей Навальный нь өдгөө 41 настай хуульч, өмгөөлөгч мөн сөрөг хүчний лидер юм.

Тэрээр 2009 оноос эхлэн Оросын төрийн өндөр албан тушаалтнуудыг авилгатай холбон шүүмжилж гарч ирснээр олны дунд багагүй нэр хүндийг олж авсан юм. Түүнээс хойш өнөөг хүртэл тэрээр олон удаа баривчлагдаж, бүр халдлагад өртөж байсан боловч үйл хэргээ үргэлжлүүлсээр байна.

Навальный өөрийн livejournal хэмээх блогоор дамжуулж Путин болоод түүний холбоотнуудын луйвар хийсэн баримтуудыг олон түмэнд ил болгодог. Алексей Навальный нь Оросын сүлжээ мафийг зогсоож, улс орноо авилгачдын гараас салгаж, ард түмнийхээ сайн сайхны төлөө зүтгэхийн тулд ирэх жил болох Оросын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр зорьж байгаа юм. 


Энэ оны гуравдугаар сард тэрээр “Авилгын эсрэг байгууллага”-ын хамтаар “Димон бидний нөхөр биш” (He is not Dimon to you) хэмээх баримтат нэвтрүүлгээ олон нийтийн сүлжээнд цацаж богино хугацааны дотор маш их хандалт цуглуулж мөн IMDB сайтад 9.7/10 үнэлгээ авчээ. Уг баримтат нэвтрүүлэгт ОХУ-ын экс Ерөнхийлөгч буюу одоогийн Ерөнхий сайд Дмитрий Медведевийн бүтээсэн авилгын хаант улстай холбоотой нууц эд хөрөнгө, хууль бус үйл ажиллагаа, түнш гээд бүхий л нууц баримтуудыг илчлэх болно. Иймд эх сурвалж агентлагаас уншигч та бүхэндээ Оросын сөрөг хүчний тэргүүн Алексей Навальныйгийн “Димон бидний нөхөр биш” хэмээх баримтат нэвтрүүлгийг орчуулан хүргэж байна. 
 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.